sonin.mn
Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 27-ноос 30-ны өглөөний 10 цаг хүртэл Булган аймагт архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоод байна. Одоогийн  байдлаар архи согтууруулах ундаа борлуулсан, хэрэглэсэн ямар нэг зөрчил илрээгүй байна.  Аймгийн хэмжээнд 215 архи, согтууруулах ундаа худалддаг цэг байдаг юм байна. Өнгөрсөн онд 207 цэг байсан нь энэ онд 8 - аар нэмэгджээ.
 
П.Батням
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг