sonin.mn
Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигчтэй холбоотой гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шийдвэрлэхээр болсон. Сонгуулийн сурталчилгааны үеэр нийт 1392 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
 
Үүнээс нийслэл хотод 770, хөдөө орон нутагт 622 бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагад ирсэн гомдлыг утгаар нь авч үзвэл:
 
Сурталчилгааны самбар бусад эд зүйл гэмтээсэн гэх 383 гомдол
 
Тухайн нэр дэвшигчийг фейсбүүк, твиттер бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн, гутаасан гэх 209 гомдол
 
Бэлэг тараасан, дайллага, цайллага хийсэн гэх 125 гомдол
 
Ухуулах сурталчилгаа хийх үеэр саад учруулсан гэх 78 гомдол
 
Хууль зөрчиж сонгуулийн сурталчилгаа явуулсан гэх 452 гомдол
 
Бусад 145 гомдол санал мэдээллийг шалгаж байна. Одоогийн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйлгүй байгаа юм байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг