sonin.mn
Сонгуулийн Ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаас нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргалаа.
 
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 58 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Доноровын Гантулга нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.4, 70.1.5, 70.1.8 дахь заалтаар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан болох нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийтгэвэр, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн энэ сарын 22-ны өдрийн 13 дугаар магадлалаар тус тус тогтоогдсон тул дээрх шийдвэрийг гаргасан байна.
 
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 58 дугаар тойргийн саналын хуудсыг хэвлэж, хүргүүлсэн, саналын хуудсыг дахин хэвлэх боломжгүй болсон тул Сонгуулийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт заасны дагуу Доноровын Гантулгад өгсөн саналыг сонгуулийн дүнд оруулан тооцохгүй байхыг холбогдох сонгуулийн хороодод даалгажээ.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг