sonin.mn
"Цеюургүй яриа", "Цензургуй сурвалжлага" нэвтрүүлгийн редактор, хөтлөгч сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг 2016 оны тавдугаар сарын 25- ны шөнө АНУ -ьш Вашингтон хотод байрлах Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо руу ажлаар яаах гэж байхад нь нислэгээс нь дөрвөн цагийн өмнө буюу оройн 20 цаг өнгөрч байхад Эрүүгийи Цагдаагийн газраас гэрээс нь дуудан эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр татаж, улсын хилээр гарах эрхийг нь хассан үйл явдал боллоо.
 
"Монголын өдөр тутмын сонинуудын холбоо" энэ үйл явдлыг сэтгүүлчийн хуульд нийцэн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад нь хөндлөнгөөс санаатайгаар саад учруулсан хэмээн үзэж эрс эсэргууцэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
 
Сэтгүүпч Л.Мөнхбаясгалан Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны дэлхий нийтэд дэлгэсэн оффшор бусад хувьцаа эзэмшдэг улстөрчдийн тухай "Цензургуй сурвалжлага- Оффшор данс эзэмшигчдийн мөрөөр” хэмээх эхний нэвтруүлгээ хийчихээд хоёр дахь нэвтрүүлгээ хийхээр Вашингтон нисэх гэж байхад ийм үйл явдал болсон нь өнөөдөр нийгэмд зэвүүцэл төрүүлж эхэллээ. Ннйгэм эл үйлдлийг эсргүүцэж байна.
 
Төрийн харъяатай хэвлэл мэдээллийг хувьчилж хувь хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хуулиар олгосон 26 жилийн турш бүх сонин сэтгүүл, телевиз радио төрийн өмчит болон хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж санхүүжсээр ирсэн. Гэтэл сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд МИАТ компанитай 2013 онд байгуулсан зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах гэрээг нь залилангийн гэмт хэрэг хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан онц хүнд гэмт хэргийн санкцаар яллахаар завдаж буйг бид буруушааж байна. Учир нь Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллагад иймэрхүү гэрээ өнгөрсөн 26 жилийн түүхэнд хэдэн зуун мянгаараа бий. Сэтгүүлчид өс санасан, түүний хурц уг, зоримог нэвтрүүлгээс айсэн эрх бүхий албан тушаалтнууд хэн нэгэн сэтгүүлчийг "хашрааж шоронд хийе" гэвэл иймэрхүү гэрээг хаанаас ч ухаж гаргаж ирж болох юм байна гэсэн сэрэмж гарж айдас төрүүллээ.
 
Л.Мөнхбаясгалан нь түүний өөрийнх нь хэлснээр өчигдөргүй сэтгүүлч биш ээ. Тэрбээр Монголын тоггмол хэвлэлийн орон зайд өөрийн гэсэн тодотголтой улстөр, эрэн сурвалжлах чиглэлээр дагнан бичиж амжилт олсон шилдэг нийтлэлчдийн нэг гэдгийг уншигчид мэднэ, Тэр амьдралынхаа 17 жилийг сонины гал тогоонд ажиллаж өнгөруүлсэн бөгөөд Монголын өдөр тутмын сонинуудын холбооны гүйцэтгэх захирал бөгөөд, мөн “Улс төрийн тойм" сониныг үүсгэн байгуулж хөл дээр нь босгосон сэтгүүлч юм.
 
Тэрбээр нийгмийн сайн сайхны үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэдэг бөгөөд өнгөрсөн жилийн 11 сард "Цензургүй яриа хавдрын эсрэг" аяныг өрнүүлж, ХСҮТ-ийн таван жил гацаж хүлээгдэж байсан өргөтгөлийг бариулах болон тус эмнэлэгт СТ -сити томаграффи аппаратыг авах 4,8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс шийдүүлж, саяхан ХСУГ-д хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо хийлгэж нутагшуулахын төлөв дутагдаж байсан тэрбум төгрөгийг өөрийн нөхдийн хамт хөөцөлдөж, НИТХ аас шийдүүлэн зэрэг ажлуудыг хийсэн билээ.
 
Монголын өдөр тутмын сонинуудын холбоо 
2016 оны тавдугаар сарын 30