sonin.mn
Хууль зүйн яамны шийдвэрээр улсын хэмжээнд сүм хийдүүдийн байдалд үзлэг шалгалт эхлээд байгаа. Одоогоор зарим дүүрэгт хийсэн үзлэг шалгалтын мэдээ гарч эхэлж байна
 
Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга захирамж гарган дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагад шалгалт хийж дуусав. Шалгалтад 36 байгууллага орсноос үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 17, төвийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 5, зөвшөөрөл авах хүсэлтээ Нийслэлийн ИТХ-д илгээсэн нэг, зөвшөөрлийн хугацаа дууссан нэг тус тус байв.
 
Харин огт зөвшөөрөлгүй 12 байгууллага илэрчээ. Зөвхөн нэг дүүрэгт зөвшөөрөлгүй 12 сүм хийд илрээд байгаа нь цаашдаа улсын хэмжээнд хэд болтлоо нэмэгдэх нь тодорхойгүй. Сүм хийдийн зөвшөөрлийг цэгцлэх цаг болсны дохио энэ юм.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг