sonin.mn
Эрүугийн хуулийн шинэчилсэн найруулгаар сэтгүүлчдэд ногдуулах ял, шийтгэл өндөр болсон байна. Тиймээс уг хуулийн төслийг хүчингүй болгуулахаар хүний эрхийн хуульчид Үндсэн хуулийн Цэцэд ханджээ.
 
Энэ талаар өмгөөлөгч Ц.Монголоос тодрууллаа.
 
-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар сэтгүүлчдэд оногдуулах ял, шийтгэлийг яг ямар зүйл заалтаар зохицуулахаар тусгасан бэ?
 
-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 14.8-д “Сонгуулийн үеэр худал мэдээлэл тараавал сэтгүүлчид эрүүгийн ха-риуцлага хүлээлгэнэ” гэсэн зүйл заалт оруулсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн сонгуулийн үеэр буюу дөрвөн жилд нэг удаа сэтгүүлчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйл заалт.
 
Үүнд нам, эвсэлд нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж ил тод мэдээлэл тараавал торгох ба нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх тухай заасан. Энэ нь Үндсэн хуулийн 14.1-д заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна.
 
Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, эрхэлсэн албан тушаал үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг зөрчиж байна. Яагаад гэвэл, энэ нь үндсэндээ сэтгүүлчдэд зориулсан заалт. Сонгуулийн үеэр худал мэдээлэл тараах юм бол хохирогч нь сонгуулийн нэр дэвшигч, албан тушаалтан болж таарна.
 
Ингэснээр уг хуульд хохирогч онцгой эрх эдэлж байгаа юм. Гэтэл бүгд тэгш эрхтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, субьект нь нэг л этгээд, нэг цаг үед гарч ирж байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай, санамсаргүйгээр хүний нэр төрд халдсан бол түүнийг ир-гэний шугамаар шийдэж хохирлыг нь барагдуулдаг ардчилсан орнуудын хуулийн зохицуулалттай болсон өнөө үед зөвхөн дөрвөн жилд нэг удаа тодорхой асуудал хөндсөн хууль оруулж ирж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа юм. Тиймээс сэтгүүлчдийн эрхийг хамгаалах өдөртэй хол-богдуулаад энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж байна.
 
-Ер нь Эрүүгийн хуульд юу гэж заасан байдаг юм бэ?
 
-Эрүүгийн хуулийн зарчмаар сэтгүүлчдийг санамсаргүйгээр ташаа мэдээлэл тараасан то-хиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр тогтсон. Гэхдээ огт хариуцлага хүлээхгүй гэсэн үг биш. Тухайн сэтгүүлч ёс зүйн хувьд тийм үйлдэл хийсэн бол иргэний шугамаар хариуцлага хүлээлгэнэ. Мөн сэтгүүлчээс шалтгаалахгүй өөр хэн нэгэн хүн худал мэдээлэл өгч тараасан байдаг.
 
Тиймээс эрүүгийн ял шийтгэлээс чөлөөлж, иргэний шугамаар хохирлыг нэхэмжилж авах, ёс зүйн хариуцлага хүлээлгэх байдалд шилжсэн өнөө үед сонгуулийн үеэр ингэж байгаа нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хааж байна. Олигархууд, хууль зөрчигчид өөрсдийнхөө арьсыг хамгаалах гэсэн санаархал Эрүүгийн хуульд туссан байна.
 
-Сэтгүүлчид ихэвчлэн ямар асуудлаар хуульчдад ханддаг юм бол?
 
-Сэтгүүлч нэг мэдээлэл бичихэд цагдаагийн байгууллагаас дуудаж шалгадаг. Ингэхдээ танил тал, эрх мэдэлтэй томоохон албан тушаалтны гомдлоор сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэдэг байдал ажиглагддаг. Энэ нь шударга биш байна.
 
Энгийн иргэнтэй холбогдсон буруу ташаа мэдээлэл гарсан гомдлыг цагдаагийн байгууллага авч хэлэлцдэггүй. Гэтэл сэтгүүлчдэд хэрэг үүсгэж дуудаж шалгаад сүрдүүлдэг явдал бий. Ер нь цагдаагийн байгууллагын шалгах болон иргэний хэргийн харьяаллыг зааглаж өгөхгүй бол хуулийн байгууллагад нөлөө ороод байна. Мөн сэтгүүлчид эрхээ хам-гаалахын тулд баримттай, эх сурвалжаа нягталж байх ёстой.
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин