НӨАТ-ын урамшуулал сугалааны Супер азтан буюу 400 сая төгрөгийн азтанаар тодорсон гэх өргөдлийг хоёр иргэнээс ГТЕГ-т ирүүлсэн талаар өнөөдөр НӨАТУС-ын нэгжийн захирал Р.Отгонтулга мэдээлэв.
НӨАТ-ын сугалааны анхны супер азтан буюу 400 сая төгрөгийн баримт гуравдугаар сарын 20-нд тодорсон. Гэвч тухайн үед баримтыг www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлээгүй байсан бөгөөд хуулийн дагуу 3 сарын дотор ГТЕГ-т шагналаа авах хүсэлтээ ирүүлэх ёстой. Харин энэ сард хоёр иргэнээс ГТЕГ-т 400 сая төгрөгийн эзнээр тодорсон тухай хүсэлт ирсэн.
Сугалаагаар хоёр азтан тодрох боломжгүй. Өөрөөр хэлбэл, сугалааны дугаараас гадна QR код баримтыг баталгаажуулж байгаа тул давхардах боломж байхгүй. Өргөдөл өгсөн эхний иргэн буюу н.Алтанзулын баримтын QR код элэгдлээс болж арилсан байсан тул лабораторит шинжилгээнд илгээжээ. Шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарах бөгөөд тухайн үед нь нийтэд мэдээлэх болно хэмээн Р.Отгонтулга захирал хэллээ.
Тэрбээр, “Хоёр дахь хүсэлт буюу иргэн н.Цээпилийн баримтын QR код сугалаанд хожсон баримттай нийцээгүй. Тиймээс н.Цээпил албан ёсны азтан биш гэсэн дүгнэлтэд хүрсэн. QR код давтагдашгүй бөгөөд зөвхөн ГТЕГ-аас мэдээллийн сангаас л гарах боломжтой. Бусад газарт дуурайлгах боломжгүй” хэмээв.
Мөн хуурамч баримт ирүүлсэн тохиолдолд хуулийн байгууллагуудаас шалгалт хийж, гэмт хэрэг, зөрчлийн шинжийг судлан хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг ГТЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Доржсүрэн хэллээ.
НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш нийт 9 удаагийн сугалаа зохион байгуулж 94 мянга гаруй азтан тодорчээ. Эдгээр иргэд 3.8 тэрбум төгрөг хожсон бөгөөд одоогоор 986 сая төгрөг азтануудын дансанд шилжээд байна.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Nuguu hun ni munym bga biz de bish gej helj medeh humuus shu
НӨАТ-н сугалаа гж ард түмнээрээ тоглохоо болиочээ. Төр засаг иргэдээ сугалааны азтан болох мөрөөдлийн баг болгон хувиргаж бна.Заавал ингэж галзуу солиотой хүн шиг юм хийж байхаар хүн бүр баримтаа бүртгүүлснийхээ дагуу буцаан олголтоо оногдох хэмжээгээр авч бх нь шударга ёсонд нийцэлтэй.Бүх л зүйлийг төр засаг байж сугалаагаар шийдэх гэж/үнэн ч юмуу,худал ч юм уу/ хичээхээ больвол таарна.
Тасалбараа бүртгүүлэхээр зарим таслбарууд бүртгэлд ирээгүй гээд байх юмаа. Хаана хандах вэ?
Тер гэж зайлуул даа. Номин компнаас будаа идэж , елен массаар тоглох оо болимоор юм. Ядуу ардаа олон татвараар целмеж байж сонгуулиар хог дээр хаягдана даа. Эм, номонд хуртэл татвар ногдуулж байгааг нь харахаар чучка нар аргагуй мен дее. Иргдээ шулсан татврын менгеер АСЕМ хийж, айлслал нэрээр гадаадад тансаглаж урж байгааг удаан тэвчихгуй дээ
Чучка гэж юу вэ? Чукча гэж байгаа бол тэд нар маниасаа хамаагүй сайхан амьдарч байгаа. Таны мэдлэг, мэдээлэл онигооны хэмжээнд л яваа юмаа даа, хөөрхийх
Хүн бүр л худалдан авагч татвар төлөгч шүү дээ тэрэндээ таарсан буцаан олголтоо авах эрхтэй Гэтэл сугалаа гэж балай юм гаргачихаад ард түмнээрээ битгий тоглоод байгаачээ Энэнийгээ боливол таарна бас нэг луйврын юм цаана нь яваад байгаа юм вишүү
Manai ylsad bvh yim sygalaa bolj dee . Sygalaagvi yim shirhegch baihgvi boljee. Ene sygalaa shydraga bys .
ЭНЭ БОЛ ЛУЙВРЫН СУГАЛАА.
Сугалаа гэж өөрсдөдөө сул мөнгө олох арга ч юм уу , хайран мөнгө, нэг хэсгийн зүтгэж төлж байгаа татварын мөнгө, нөгөө хэсгийн зүгээр олж байгаа мөнгө. Харамсмаар үнэхээр харамсмаар
Луйварчид өөрсдөө 400 сая аа, аваа биз дээ, мэдээд байсан юм аа, ард түмнийг хулхидаад байгааг
Манайх бөөн зардал чирэгдэл болгосон юм гаргаж ирэхдээ сайн юмаа.Гэтэл Америкт худалдан авалт хийвэл хот ,хөдөө өөр өөр нөат-тай байдаг. Лос-анжелос 7.25 , диксон хот 5,65 байх жишээтэй. НӨАТ -ыг 10 хувиар авч 2 хувийг буцааж олгоно гэж байхаар 8 хувь болгочихвол энэ ажлыг эрхэлж байгаа хүмүүсийн цалин,захиргааны зардал гэх бусад зардал хэмнэгдэнэ.Бид хир баян билээ гэтэл Америкийн хамгийн өндөр татвартай Лос-анжелосоос өндөр байгаам. Хүний юмыг хуулахдаа сайн судлаад хийчихэж чадахгүй ,амьдралд нийцэхгүй өндөр хувиар ард түмнээ шулаад байгаагаа эргэж хараач.
АНУ-д татварын буцаан олголт жилдээ нэг удаа хийгддэг ба тэрнийхээ тайланг гаргахын тулд бүтэн жилийн турш худалдан авалтын чекүүдээ хадгалж байгаад, 2 сард татвар төлөлтийн маягт бөглөж өгдөг шүү дээ. Иргэнээр өөрөөр нь жижиглэн худалдааны салбарын татвар төлөлтийг хянуулж байгаа хамгийн өртөг, авилга багатай арга зам. Хаана ч байдаг. Тэр АНУ-д чинь ч байдаг. Худал мэдэмхийрэх юм.
нэг хүнд ийм их мөнгө өгч шуналыг нь өдөөгөөд байгаач бага багаар олон хүнд өгөөч.Ер нь ингэж бөөн ажил болгож олон хүний ажил үрэхийн оронд НӨТ-н татвараа багасгаач дээ.Энэ ард түмэн чинь сугалаанд шүтэж амьдаөрч болохгүй биз дээ?????
Otgontulga gej ih no-toi nuhur shuu, Altanhyagiin neriig ikh barisan odoo Saikhanbilegiin neriig end tend barij yavdag um baina lee
Би зүгээр л 10 хувийн НӨАТ-аа авмраа байна. Миний мөнгийг сугалаа нэрээр луйварлахаа боль.
Ene ch aihtar ashig sonirholtoi zaluu gesen dee. ICTPA-giin zarlasan buh nuutsiin tusliig avsan aihtar zaluu gej baigaam daa. Data tuviin hujaa enhboldiin duutei n naiz tegeed niileed tusul avdag gesen. Altanhuyag saidiin tuslah uyangiinh n nuhur ter uyanga n nuguu denzengiin tender avsan zaluu gesen
бөмбөлөгүүдийг шилэн саванд хийхээсээ өмнө заавал нэг бүрчлэн шууд эфирт жигнэж үзүүлэхийг шаардаж байна .
ene uuruu tanidag hundee ugsun yum bishuu. dahin davtagdahgui too ni arilsan bsan shinjilgee ch geh shg shaaal hudlaa muusain luivarchid