sonin.mn
Хийн газ үнэртэж байхдаа тамхи татснаас хүүхдүүд дэлбэрэлтэд өртсөн тухай ЦЕГ-аас мэдээлж байна.
Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр суманд энэ сарын 25-ны өдөр 5 сурагч ахуйн хэрэглээний газ үнэртэж саваагүйтжээ. Тэгэхдээ тамхи татснаас болж  газ нь дэлбэрсэн аж. Дэлбэрэлтэд өртөж гэмтэл авсан хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч юм. Түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийг  өчигдөр  ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтүүлсэн байна. Уг хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэж ЦЕГ-ын ХМТ-ийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн мэдээллээ.
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг