sonin.mn
 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас хүргүүлсэн талаар Мөрдөн байцаах газраас тайлбар гаргасан байна. 
Уг тайлбарт “Улсын Ерөнхий Прокурорын газраас 2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Мөрдөн байцаах газарт “Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг нь 2016 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордонд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хийсэн мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй асуудлууд тусгагдсан байх тул зохих журмын дагуу шалгаж шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн албан бичиг ирүүлсний дагуу УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг ямар нэгэн гэмт хэрэгт холбогдуулан шалгах бус, Төрийн ордонд хийсэн мэдээлэлтэй нь холбогдуулан уг мэдээлэлд дурдагдсан гэмт хэргийн шинжтэй асуудлыг тодруулж тайлбар авах зорилгоор зарлан дуудах хуудас хүргүүлсэн болно” гэсэн байна. 
 
Өөрөөр хэлбэл Н.Алтанхуяг гишүүнийг ямар нэг гэмт хэрэгт холбогдуулж бус хийсэн мэдээлэлд нь дурдагдсан гэмт хэргийн шинжтэй асуудлыг тодруулж тайлбар авах зорилгоор зарлан дуудах хуудас хүргүүлсэн аж. 
 
Н.Туяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг