sonin.mn
Цагдаа нар нийгмийн даатгалын салбарынханд дахин нэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.Уг хэрэг нийтлэлч Баабар буюу Д.Батбаярын нийтлэлтэй холбоотой болохыг эх сурвалж мэдээллээ. 
 
Тодруулбал, нийгмийн даатгалын ажилтнууд өндөр настнуудын гэрээр явж тэднийг амралтад амраахыг хүсдэг. Амрахгүй бол нийгмийн даатгалын сангаас орж ирэх мөнгийг хувааж авах талаар санал тавьдаг тухай мэдээлэл бүхий “Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач” нэртэй нийтлэл бичсэн байна.
 
Уг хэрэгт холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг шалгаж байгаа мэдээлэл байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад мэдээлэл өгөхөөс татгалзсан ч үгүйсгэсэнгүй.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин