sonin.mn
Малайз улсад хар тамхины хэрэгт . холбогдоод байсан эгч дүүс болох Б.Хулан, Б.Халиун нарыг тус улсын хууль хяналтын байгууллага одоогоос хоёр жилийн өмнө саатуулсан билээ.
 
Нэр бүхий эгч дүүс монголчуудыг Зүүн Өмнөд Азийн хар тамхины гурвалжин буюу тээвэрлэгч бүлэглэлд элсүүлж, олон хүнийг хилийн цаана торонд суулгаж байсан этгээдүүд. Тэгвэл Б.Хуланд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 30-ны өдөр болж шүүхээс түүнийг буруугүй гэж үзсэн байна. Учир нь түүнд холбогдох хэрэгт нотлох баримт хангалтгүйн улмаас ийнхүү суллаж явуулах шийдвэрийг гаргажээ.
 
Хэрвээ шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн хугацаанд прокурор эсэргүүцэл бичихгүй бол манай улсын иргэн суллагдана гэдгийг ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ. Ямартай ч эгч дүүс болох Б.Хулан, Б.Халиун нарыг БНХАУ-ын Гуанжоу, Хонконг, Малайз зэрэг улсад амьдарч, хууль бус үйлдэлдээ монгол охидыг ашиглаж, гэмт хэрэгтэн болгож байсан тухай мэдээл үүд хэвлэлээр олонтаа гарч байсан билээ.
 
Энэ мэт хилийн цаана болж буй гэмт хэргүүдэд манай улсын засгийн газар онцгой анхаарч иргэнийнхээ эрх ашгийг хамгаалж, тусламж дэмжлэг үзүүлэн ажилласаар байна.
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"