sonin.mn
Өнгөрсөн шөнө 02:00 цагийн үед нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч Ц-г аавынх нь хамт гэрт нь хутгалж, амь насыг нь бүрэлгэсэн ноцтой хэрэг гарсан байна. Гэмт этгээд гэрт нь дайран орон гэр бүлийнхэнд нь халдахдаа хоёр хүний амь насыг хөнөөж, хохирогчийн ээж, ах хоёрыг хутгалж хүнд гэмтээжээ. Тэдний биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  
 
Одоогоор хэргийг шалгаж байгаа бөгөөд хэрэгт хохирогчийн төрсөн дүүгийн найз залууг сэжиглэж буй юм байна. Хүний амь бүрэлгэх болсон шалтгааныг хохирогч хэрэгтэнийг өөрийн дүүтэй суулгахгүй гэсэнтэй холбоотой байж магадгүй гэж үзэж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Ийм хэрэг гарсан нь үнэн. Одоогоор сэжигтнийг бариагүй байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.