Бид өмнөх дугаартаа “Буянт-Ухаа-1” -т амьдрах нөхцөлгүй болжээ” гарчигтай сурвалжилгыг бэлтгэн хүргэсэн. Тэгвэл энэ удаад тус хорооллыг захиалан бариулсан ТОСК-ийн Тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас дараах зүйлийг тодрууллаа.
-Бид төрийн захиалгаар барьж, ашиглалтад оруулсан “Буянт-Ухаа-1” хорооллын зарим иргэнтэй уулзсан. Тэд тус хорооллын байруудын цонх болон агааржуулалт маш муу гэдгийг хэлж байсан. Ингэхэд Буянт-Ухаа-1” хорооллын том бүтээн байгуулалт явагдаж байх хугацаанд төрийн зүгээс гүйцэтгэгч компаниудад яг ямар хяналт тавьж ажилласан юм бэ. Өнөөдөр яагаад тус хорооллын зарим оршин суугч худалдаж аваад жил ч болоогүй байгаа шинэхэн орон сууцандаа амьдрах аргагүй нөхцөлд хүрчихэв ээ?
-Ямарваа нэг барилга, орон сууцыг барихад хяналт, шалгалтыг ном журмынх нь дагуу хийдэг. “Буянт-Ухаа-1” хороололд ч мөн адил хяналт, шалгалтыг зохих журмынх нь дагуу явуулсан. Өөрөөр хэлбэл, ТОСК буюу захиалагчийн зүгээс үе шаттайгаар хяналт тавьж байсан. Энэ ч утгаараа тус хорооллыг ямар нэгэн хяналтгүй барьсан зүйл байхгүй.
-Иргэд та бүхэнд гомдол хэчнээн гаргасан ч хүлээж авахгүй, авч хэлэлцэхгүй байна гэх зүйлийг ярьж байсан. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Бид зарим өрхийн цонх цантаж, мөстөж байгаа асуудлыг мэдээллийн дагуу хүлээж авсан. Холбогдох инженер зэргийг явуулж, шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдалгүй гүйцэтгэж байгаа гэж ойлгож болно. Нөгөө талаас сүүлийн хэд хоног огцом хүйтэрлээ.
Үүнээс болж ганц манай “Буянт-Ухаа-1” хороолол гэлтгүй орон сууцны байрууд дулаан алдсан асуудал үүссэн. Гэхдээ бид шууд утгаараа өөрсдийгөө зөвтгөх гээгүй шүү. Үнэхээр зарим айлын цонх цантаж, мөстсөн асуудлыг үзэж, засч байна. Хорооллын бүх айл ийм нөхцөл байдалтай биш шүү дээ.
-Уучлаарай, гэхдээ 10 айлын тав, зургаа нь дээрх бэрхшээлтэй тулгарч, улмаар яахаа мэдэхгүй байна шүү дээ?
-Дээр нь агааржуулалтын асуудлыг ярьж байна. Агааржуулалт бол тухайн барилгынхаа зураг төслийн дагуу л хийгддэг зүйл. Агааржуулалтыг угаалгын болон гал тогооны өрөөнд л тавьдаг.
Тиймээс нэг талаараа оршин суугчид маань өрөөндөө тодорхой хэмжээний агаарын сэлгэлтийг хийж байх хэрэгтэй. Нөгөө талаараа цонхныхоо дулаалгыг хийх шаардлагатай. Үнэндээ ямар ч айл цонхоо дулаалдаг биз дээ. Гэхдээ тэр гомдол гаргаад байгаа айлуудын цонхыг хийхдээ стандартын журмыг нь тодорхой хэмжээнд зөрчсөн учраас л цонхны завсраар салхи орж байгаа байх. Үүнийг бол үгүйсгэхгүй.
-Цонх болон агааржуулалт нь муу болохоор халуун, хүйтэн харшиж улмаар хана нь мөөгөнцөртөх, гал тогооных нь пилта унах зэрэг асуудал үүсчээ. Үүнийг хэн хариуцах вэ, хариуцлагыг хэн хүлээх ёстой юм бэ?
-Нэг зүйлийг зориуд онцолж хэлэхийг хүсч байна. Юу гэхээр аливаа барилгын чанарыг тухайн гүйцэтгэсэн компани хариуцдаг.
-Гүйцэтгэсэн компани гэхээр Үндэсний бүтээн байгуулалтын корпароци бүрэн хариуцна гэсэн үг үү?
-Тийм ээ, гурван жилийн хугацаанд үүссэн асуудал, нөхцөл байдлыг хариуцаж хохирлыг барагдуулна. Энэ ч утгаараа бид гүйцэтгэгч компанид хандсан гомдлыг тухай бүрт нь мэдээлж, асуудлыг шийдүүлэх арга хэмжээ авахуулж байгаа.
Өөрөөр хэлбэл, хариуцлага хүлээх эзэн нь маш тодорхой. Манай гүйцэтгэгч компани бол Үндэсний бүтээн байгуулалтын корпароци. Монголын барилгын салбарт олон жил ажилласан, томоохон бүтээн байгуулалтыг хийж байсан таван том компаниас бүрдсэн корпароци шүү дээ. Тэд үүнийхээ хариуцлагыг 100 хувь хүлээнэ. Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа-1” хороололд үүсээд байгаа асуудлын бүх хариуцлагыг тэд хүлээнэ. Үнэхээр ч хариуцлагаа хүлээж байгаа.
-ТОСК буюу захиалагчийн зүгээс иргэдээс ирсэн тухайн гомдлыг барагдуулж байгаа эсэх дээр нь гүйцэтгэгч компанид хяналт тавьж байна уу. Хэрэв тийм бол яг ямар хяналт тавьж байна вэ?
-Тухайн гүйцэтгэгч компани гурван жилийн хугацаанд гарсан гэмтлийг засахад зориулж үндсэн төсөвт өртгийнхөө таван хувийг барьцаа болгож суутгуулан, хадгалуулсан байдаг. Бид иргэдээс ирсэн гомдлын дагуу тухайн асуудлыг яаралтай шийдэж, засахыг сануулдаг. Хэрэв засвар хийгээгүй тохиолдолд тэрхүү хадгалуулсан мөнгөнөөс нь авч засах албан тоотыг явуулдаг. Саяхан бид гүйцэтгэгч компанидаа албан тоот явуулсан. Үүний дагуу манай гүйцэтгэгч компани засвар, үйлчилгээг тухай бүрт нь хийгээд л явж байгаа.
-Нэг үгээр хэлбэл, захиалагчийн зүгээс хийх ёстой зүйлээ ном, журмынх нь дагуу хийгээд л явж байгаа гэж үү?
-Тийм.
-Иргэд үүсээд байгаа асуудал, бэрхшээлээ гүйцэтгэгч компанидаа хэлж, хохирлоо барагдуулах ёстой гэж ойлголоо, зөв үү?
-Тэгж ойлгож болно. Гүйцэтгэгч компаниуд маань иргэдээс ирсэн гомдлыг тухай бүрт нь засч, арилгаж байгаа гэдгийг дахин хэлэх байна.
Эх сурвалж:"Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
kkkkkkk ymat sonin ym yridag nuhur ve ,dahin helii ch geh shig
Энэ нөхөр сонин юм яриад байх юм. Хүлээн авсан, гүйцэтгэлд хяналт тавьсан нөхөд хариуцлага үүрэх ёстой. Аливаа зүйлд эрэмбэ дараа гэж байдаг юм шүү дээ.
ene chini yu bilee, neg buu zewsegtei xolbogdood baisan noxor bil vv, zaluudaa ch gel vv
aruinbold gej neg xugiin gar baynzvrxiig vrj aldaj baigaad zailsan, xarin deerx altanxuygiin degv baisan gew vv dee, taarsan ch gar bol doo chi,
ТОСК-ийн Тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаа чи өөрөө энд ирээд амьдраад үзээч.Аягүй бол чи Зайсан хавьд л тансаг хаусанд амьдардаг байлгүй дээ
чи яах гэЖ ЦАЛИН АВЧ БГАА БИЛЭЭ_АН-- АДГУУСНУУД....
Ene luivarchid bas idej hanadaggui l baihgui yu, buh shatandaa idej uuhaa urdaa barisan luivarchid bgaa yum buh shatandaa ashgiin toloo
Тор оролцохоор л ийм юм болно Энэ ч яахав юу ярьж байгаагуй ч мэдэхгуй хун байна
standart yariad baidag murtluu yag ajil deeree standartiin shaardlaga hangahgui stonkhnii zahialagiig ugdug shuud ee. hyamhan tsonkh chini medeej shuu dee.yarmag songinii orchimoor 3 davhar shiltei, 70mm-s bagagui zuzaantai materialaar hiisen stonkh hiih yostoi. getel tiim stonkhiig unutei geed hiilgeddeggui baihgui daa.mun uruunii dulaan heden hem baih yostoi ve. getel gazar deeree heden hem bain. stokhnii stan chini ene met olon asuudlaas uudeltei. ganst tsonkhnoos bolood baigaa yum bish shuu.
Энэ одоо үл тоогоод, доромжлоод байна аа даа???
mongolchuudad setgel,es syrtahuun gej baihgui hooson bie boljee.barilgachid bol hunii unergui,yamar ch chadamjgui adgyysnuud.Bid chadna dotoodiin uildverlel geed daanch uh darvaigaad baisan um aa.Technology aldaa gedeg ni denduu oilgomjtoi baina sh dee.
тэднээс хахууль авсан та нар хүлээнэ
zalit ahuyag gedeg jinhen luivarchin gar daa tomor zamiihan andahgui dornodod hiliin tsereg bsn halagdaad suvilagchiin surguuli togsson bolovsrol ni erdoo ter harin diplom hudaldaj avsan bgoliin erdeniin oimosnii hun
ЕР НЬ ТӨР БАРИЛГА БАРИНА ГЭЖ ЮУ БАЙДГИЙН ХУВИЙН КОМРАНИУД АРАЙ ГЭЖ НЭГ ЮМ БАРИХЧАА БОЛЖ БАЙХАД ТӨР БАРЬСАН ГЭВЭЛ ЭЗЭНГҮЙ КОМРАНИ БАРЬЖЭЭ ГЭСЭН ҮГ ШҮҮДЭЭ
Тендерийг нь шалгаруулж, шовгорыг нь авснаараа та нар бас хариуцлага үүрэх ёстой...
Huleen avdag comission bol jinhen hahuuliin ezed biz dee
энэ нөхөр контортоо согтуу хүн зодож байхыг нь интернетээр харсан. үл бүтэх этгээд ажил хийх ямар ч чадваргүй өөрөө сайхан амьтан бусдыг муулаад л муу луйварчинг зайлуул. муу хулигаан юм гэсэн. та нарын асуудлыг шийдэж өгөх чадваргүй чухал царай гаргасан хулигаан
Монголын нөхцөлд тохирохгүй битүү цутгамал бетон хийцтэй учраас чийгийг шингээхгүй өрөөний буландаа мөөгөнцөр болж тогтоно.Бассейнийг битүү бетоноор цутгаж хийдэг шүүдээ.Ус,чийгийг хамгийн сайн тусгаарлагч бол бетон юм.Харин ус,чийгийг өөртөө маш сайн шингээдэг эко материал бол тоосго ,шохойн блок юм.Энэ асуудалд технологийн буруу сонголт хийсэн тул дараагийн Буянт ухаа 3 ийг барихдаа хөнгөн блокоор ханын дүүргэлтийг сонгох хэрэгтэй. Үүнийг шийдэхгүйгээр энэ асуудал штйдэшдэхгүй
Энэ хүн хүн сайн цохидог гар л даа. Цөм цохино л гэж ярина. Буянт ухаачууд олон яриад байвал энэ хүнд духаа цөм цохиулна. хахахаха ийм л юм барьж хулхидна даа. Өнөөгийн төрийн байж байгаа царай, сайн хошгируул. Хуцацгаа хахахаха
Ardchilsan namiin durak