sonin.mn
Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийг хойшлуулав гэдэг мэдээлэл өнгөрсөн баасан гаригт хүчтэй цацагдлаа. Хойшлуулсан шалтгааныг гишүүдийн ирц хүрээгoй гэдгээр тайлбарлажээ. Хэрвээ гишүүдийн ирц хүрвэл энэ хуулийн төсөл батлагдах магадлал өндөр гэдгийг улстөрчид ч үгүйсгэхгүй байна.
 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл нь улстөрчдийг ихээхэн айлгаад байгаа гурван үсэгтэй газрын эрх мэдэлтэй хамааралтай асуудал. 
 
Тодруулбал, АТГ-ын харъяанд оччихоод байгаа Мөрдөн шалгах албыг эргүүлэн Прокурорын мэдэлд өгөхтэй холбоотой хуулийн төслийг Н.Алтанхуяг санаачилсан юм. Өмнө нь энэхүү хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хориглон зогсоож байсан билээ. 
 
Ингэж хүч түрэн зогсооход АТГ нөлөөлсөн гэх шүүмжлэлийг УИХ-ын нэр бүхий гишүүд нэг бус удаа хэлж байлаа. Харин энэ удаа “хаширдаггүй” Н.Алтанхуяг дахиад хуулийн төслүүдээ бариад ороод ирсэн нь АТГ-ыг айлгасаар байгаа бололтой. Н.Алтанхуяг гэж хүн өөрөө ийм хуулийн төсөл санаачлах эрхгүй гэх мессэжийг ч цахим сайтуудаар цацаж эхэлсэн байна билээ.
 
Өмнө нь Прокурорын дэргэд байсан, одоо АТГ-т шилжиж ирчихээд байгаа Мөрдөн нь хуулийн байгууллагын ажилтнуудаа шалгах эрх бүхий алба билээ.
 
Эх сурвалж: "Улаанбаатарын сонин"