sonin.mn
Нийслэлийн баруун бvст байрлаж буй “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТVГ vйл ажиллагаагаа эхлvvлсэнтэй холбоотойгоор машин, техник, сэлбэгийн бизнес эрхлэгчдийн дунд багагvй маргаан vvсээд байгаа.
 
Тэр ч бvv хэл энэ сарын эхээр “Да хvрээ” захын удирдлагууд автомашины бизнес эрхлэгчдийг зах руу оруулахгvй, худалдааны шинэ цогцолбортоо оч гэсэн тухай олон нийтэд мэдээлж байсан билээ.
 
Бид энэ талаар тодруулахаар “Да хvрээ” захыг зорьсон юм. “Да хvрээ” зах болон “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТVГ-тай холбоотой маргаан аль гурван жилийн өмнөөс эхэлсэн байдаг. Учир нь нийслэлийн зvvн дvvрэгт vйл ажиллагаа явуулж буй техникийн худалдаа эрхлэгчдийг баруун тийш төвлөрсөн цэгт аваачих гэсэн асуудлаас эхтэй. 
 
Тиймдээ ч худалдааны шинэ цогцолбор нээгдсэн vед дээрх асуудал улам бvр хvчээ авсан гэж болно. Манай сурвалжлах баг “Да хvрээ” захыг зорьж очихын тулд хотын төвөөс ердөө 15 минут л зарцуулсан. Энэ нь тус захаас болж замын тvгжрэл vvсдэг гэх тайлбар өгдөг албан тушаалтнуудад ямар санагдахыг сайн мэдэхгvй юм. Гэхдээ л 13 дугаар хорооллоос “Да хvрээ” хvртэл зvvн чиглэлд тvгжрэл огтхон байгаагvй гэдгийг бид баталъя. 
 
Одоогийн байдлаар тус захын vйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа мэт харагдаж байлаа. Машин авахаар сонирхсон болоод зарах, сэлбэг авах гэсэн хөл хөдөлгөөн бужигнаж байсан учраас л бид “хэвийн мэт” гэсэн хэрэг. Харин тэнд бизнес эрхлэгчидтэй уулзаж, ярилцахад байдал өөр байгаа нь илэрхий байлаа. Тvрээслэгчдийн хувьд сvvлийн vед аливаа асуудлаас vvдэн дарамт их ирэх болсон тухай ярьж байсан юм.
 
Тухайлбал, өнгөрсөн гурван жилийн хугацаанд эдийн засаг хямарч байна гэх шалтгаанаар борлуулалт нэлээд буурсан, банкны зээл авах гэхээр олгогдохгvй болох, тvvнээс vvдэн vvдээ барьж, бизнесээ зогсооход хvрэх тохиолдлууд ч гарчээ. Юутай ч бид хоёр байгууллагын дунд vvссэн асуудлаас болж иргэдийн байр суурь ямар байгааг сонирхохоор шийдсэн юм. 
 
АВТОМАШИНЫ ЧЕНЖ Т.ЭНХТVВШИН: ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН ОРЧИМД НИЙГЭМШИХ ЯМАР Ч БОЛОМЖГVЙ
 
 
 
-“Да хvрээ” захыг хотын баруун тийш “Авто худалдааны цогцолбор” руу нvvлгэнэ гэж байгаа. Гэтэл “Да хvрээ” захын зөвхөн эзэд дургvйцээд байгаа мэт ойлголт төрvvлээд байна. Эндэхийн тvрээслэгчдийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Эзэд чинь хийдгээ хийчихсэн хvмvvс шvv дээ. Тэд энд ямар ч хамаагvй. Хамгийн гол нь “Да хvрээ”-д 20 гаруй жил ажиллаад, амьдралаа зориулчихсан хvмvvс байна. Гэр, орон, хvvхдvvдийн сургууль, цэцэрлэг, ажил төрөл бvх юм маань энд төвлөрчихсөн. Ер нь “Да хvрээ” захын эзэд байгаагvй бол энэ том худалдааны төвийг байгуулаад, эдгээр хvмvvсийг нэгтгэн, Баянзvрх дvvргийн маш олон иргэнийг хэн тэжээх юм бэ. Улс vvнд хуруугаа ч дvрээгvй байж одоо хvмvvсийн амьдралд гай болох шаардлага байхгvй.
 
-Таны хувьд энэ зах дээр хэдэн жил ажиллаж байгаа вэ?
 
-Би одоо 24 дэх жилдээ ажиллаж байна. 
 
-Өнгөрсөн хугацаанд бизнестээ хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бол?
 
-Бодоод vз л дээ. 24 жил гэдэг чинь би бvхий л амьдралынхаа туршид олсон мөнгөө vvнд л зориуллаа гэсэн vг. Тvvнээс зvгээр сууж байгаад эндээс мөнгө шvvрээд, хоолоо олоод идчихдэг юм биш. Vvнийг манайхан ойлгохгvй зөнгөөрөө амьдарч байгаа иргэддээ дарамт, шахалт vзvvлэх ямар ч шаардлагагvй.
 
-“Авто худалдааны цогцолбор” руу очиж vзсэн vv. Тэр, энэ хоёрт ямар ялгаа байна?
 
-Vзэлгvй яах вэ. Яг vнэнийг хэлэхэд оршин сууя, vйлдвэрлэл, худалдаа эрхэлье гэхэд эрvvл ахуйн ямар ч шаардлага хангахгvй байна. Тэнд ус цэвэршvvлэх шинэ байгууламж барих гэж байна шvv дээ. Тэгээд бод л доо, тэр цогцолборыг тойроод ус цэвэршvvлэх байгууламжтай болчихоор дор хаяж ажил дээрээ найман цаг суудаг хvмvvст ямар байх вэ. Дээр нь бид тийшээ очих гэж хотын нэг захаас нөгөө зах руу явах хэрэг гарна. Өдрийн турш тvгжрэлд явахыг хэн хvсэх юм бэ. Тиймээс хvvхдvvдийнхээ сургууль, цэцэрлэгийг нvvлгэх хэрэг гарна. Гэтэл тэнд нийгэмших ямар ч боломж алга.
 
“Да хvрээ”-гийн захирлууд нvvх, нvvхгvйдээ биш. Жишээ татаад ярихад нэг ченжийн ард гурван хvн бий. Тэр гурвынх нь ард гурван айлын амьдрал явж байгаа шvv дээ. Энэ бvхнийг энд зохицуулаад эрvvл ахуйн шаардлагыг 100 хувь хангаад, ямар ч тvгжрэлгvй амьдарч, ажиллаад болоод л байна. Би хувьдаа захынхаа захирлуудад баярлаж явдаг. Ухаандаа энэ хvмvvс биднийг тэжээж байна.
 
-Олон нийтийн бодож буйгаар захирлууд нь явахгvй гээд тvрээслэгчдээ турхирч байгаа мэт ойлгуулдаг. Шаард­лага хvр­гvvлээд байгаа Мэргэж­лийн хяналтынхан ч юм уу, та бvхэнтэй уулзсан уу?
 
-Тиймэрхvv шаардлага зэрэг нь шууд захиргаанд л очдог байх. Мэргэжлийн хяналтынхан ирээд бидэнд нэг бvрчлэн бичиг, цаас өгөөгvй. 
 
-Гэр хороолол дунд байрладаг учраас замын тvгжрэл vvсдэг гээд байгаа шvv дээ?
 
-Хотын хоёр захад худалдааны зах байж болно. Гэхдээ ийм шийдэлд хvрлээ гэхэд шинэ зах руу хэн ч очихгvй. Яагаад гэвэл дөрөвдvгээр сараас наймдугаар сар хvртэл тэр лагийн vнэрийг тэвчээд байх хvн олдохгvй шvv дээ. Яах вэ улайм цайм мөнгө хийе гэсэн хөрөнгөтэй хvмvvс л газар авч, иргэдийг шахаж байгаа болохоос жижиг бизнес эрхлэгч, тvрээслэгчид тэнд байхгvй. Уг нь энэ том бизнес чинь жижиг бизнес эрхлэгчдийн нуруун дээр л тогтож байгаа шvv дээ.
 
Тэр Мэргэжлийн хяналтын­­ханаа больё л доо. Ядаж ИТХ-ын төлөөлөгчид нь ч бидэнтэй уулзаагvй. Бид тэднийг яах яах гэж сонгосон юм бэ. Vvнийг ойлгох л ёстой. Тэд ард иргэдийнхээ төлөө явж байх учиртай биз дээ. Гэтэл хvний урманд “Аккумляторын булан”-гаас эсвэл дугуйны ченжvvдээс / “Да хvрээ”-д байрлах зарим хэсгээ ингэж нэрлэдэг/ “Та нарын ажил, амьдрал ямар байна. Тийшээ явах уу, яах вэ” гээд асуучихгvй л байна шvv дээ. 
 
СЭЛБЭГИЙН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ Б.ЭНХБААТАР: ЗVVН ЗVГТ БАЙГАА ХУДАЛДААНЫ ТӨВИЙГ НӨГӨӨ ЗАХ РУУ ШИЛЖVVЛЭХ ГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГVЙ БАЙНА
 
 
 
-Захыг нvvлгэх талаар яригдаж байгаад ямар сэтгэгдэлтэй байгаа вэ. Дассан газраас холдох эвгvй л байгаа байх? 
 
-“Да хvрээ” зах бол 20 гаруй жилийн тvvхтэй. Энэ хугацаанд тvрээслэгчид аж амьдрал, бvх зvйлээ захтайгаа холбосон. Цэцэрлэг, сургууль, ажил төрөл гээд бvгдийгээ төлөвлөчихсөн байхад нь шинэ цогцолбор нээлээ, тийшээ оч гэдэг бол зохимжгvй асуудал гэж бодож байна. Vнэхээр л олон улсын стандартад нийцсэн, сайхан зах нээчихвэл хvссэн, хvсээгvй өөр хvмvvс тийшээ нь явна шvv дээ. Энд бол бид ажил, амьдралтай. Улсаас ямар ч юм хvсэхгvй, татвараа төлөөд амьдарч болоод л байна. 
 
Уг нь биднийг ингэж vймvvлэх хэрэг байхгvй л баймаар юм. Гэтэл шинэ цогцолбор руу яв гэж байгаа нь өөр санаатай юм шиг хардлага төрvvлээд байгаа. Уг нь монголчууд чинь хvн бvр ажилтай, орлоготой болохын төлөө яваад байгаа биз дээ. Энэ захыг хvчээр буулгалаа гэхэд энд тvрээслэж, ажиллаж байгаа хvмvvсийн ихэнх нь ажилгvй, орлогогvй болно. Эндээс амьжиргаагаа залгуулдаг хvн их шvv дээ.
 
Хуучин “Да хvрээ” зах байгуулагдахад “Шар хад”-нд ганцхан эмнэлэг л байсан. Авто замын сvлжээ ч байгаагvй шvv дээ. Зах маань, бид өөрсдийн хvчээр зам харгуй тавьж байлаа. Бид сурсан дассан, суурьшсан газраасаа хөдөлмөөргvй байна.
 
Зvvн, баруун гэсэн хоёр зах байгуулна гэхэд асуудал алга. Баруун зvгийнхэн нь баруундаа очоод, зvvн талынх нь зvvндээ л очно биз. Хэн ч гэсэн орон гэртээ ойрхон ажиллахыг бодно биз дээ. Тэнд орон сууц, гэр хашаа барьж, төвхнөх газаргvй. Хvмvvсийн яриагаар 150, 200, 400 сая гэсэн газар олон байна. 
 
Яагаад хэдхэн хvнд газар оччихоод төдий хэмжээний өндөр vнэ хvрээд байгаа нь бас л асуудал. Манай захын тvрээслэгчид нvvх бодол байхгvй. Миний хувьд энэ зах байгуулагдахад энэ газар, шороон дээр тааран шуудай дэлгэж байгаад сэлбэг зардаг байсан. Тvvнээс хойш өнөөг хvртэл ажиллаж байна.
 
Өмнө нь харуул хамгаалалт, цэрэг, цагдаатай байлаа. Гэтэл Тэмvvжин сайдын vед эдгээр байгууллага, компанийн эрх ашгийн төлөө ажиллаад байна гээд болиулчихсан. Гэхдээ одоо манай зах дээр даатгал, банк санхvv, дэлгvvр хоршоо, автын бичиг хэргийн төвлөрсөн vйлчилгээ, дугаарын vйлдвэргээд шаардлагатай бvх зvйл нь байна. 
 
-Тааран шуудай дэвсэж байсан хvн өнөөдөр байшинд худалдаа эрхэлдэг болж. Ингэж өсөн дэвжихэд зөвхөн өөрийн хөрөнгөө хөдөлгөсөн vv. Эсвэл? 
 
-Юуг нь нуух вэ дээ. Одоо ер нь өргvй Монгол гэж байхгvй болсон шиг байна. Миний хувьд “Хас” банканд 150 сая төгрөгийн зээлтэй. Өдөртөө төлөх өрийн хvvгээ яах вэ, бараагаа яаж зарж, дараагийнхийгаа хэрхэн захих вэ гэж л амьдарч байна. Хvмvvс цалингаас, цалингийн хооронд амьдардаг. Тэгвэл тvрээслэгчид зээлээс зээлийн хооронд амьдарч байна. 
 
-Мэдээж зах нvvнэ гэхээр банкны зvгээс таатай хандахгvй л байлгvй?
 
-Тэгэлгvй яах вэ. Сургаар нь банкныхны харилцаа ч их эвгvйтэж байна. Тиймээс бид захынхаа удирдлагуудад хvсэлт тавьсан. Vvний дагуу тэд банкныхантай уулзаж, “Бидний газар баталгаатай, vйл ажиллагаагаа тогтвортой явуулна. Манай тvрээслэгчдэд хvндрэл битгий учруулаарай” гэдэг хvсэлтvvдийг тавьсан. 
 
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас агаар, хөрс­ний бохирдлын талаар шалгалт хийж, дvгнэлт гаргасан. Тиймээс л шаардлага хангахгvй гэдэг асуудал яриад байгаа бололтой?
 
-Энд ямар ч vйлдвэр байхгvй. Яах вэ, гал тvлэхийг зөвшөөрсөн ч ихэнх нь төслийн зуухтай. Аль болох утаа, униар гаргахгvйг хичээж байна. Айл бvр гаднаа хогийн савтай, цэвэр цэмгэр байхыг л бодоцгоож байна. Засвар хийдэг ойр орчмын газрууд нь өөрсдөө ажилласан тос гэх мэт зvйлсээ тус, тусад нь ялгаж саванд хийдэг. Угаасаа хийхийг зөвшөөрдөггvй учраас харуул, хамгаалалт нь ч сайн. Агаарыг бохирдуулдаг зvйл байхгvй гэдгийг би 100 хувь хэлнэ. 
Тэгж ярьвал шинэ цогцолбор гээд байгааг аваад vз. Мэдээж муухай vнэр нь vргэлж vнэртэхгvй байх л даа. Гэхдээ жилийн ихэнх сард эвгvй vнэрээр утуулаад байх хэнд ч сайхан санагдахгvй. Нисэх рvv хvн тосч, vдэх гээд халуун өдөр явахаар vнэртээд л байдаг шvv дээ. Хажууд нь карьерь байсан гээд байгаль орчныг нь сvйтгээд хаячихсан сонин л газар даа. 
 
Манай энд олон машин төвлөрсөн газар болохоор л тэгж яриад байх шиг байна. Харьцуулаад vзвэл “Нарантуул”, тvvний өргөтгөл, “Өгөөмөр”, урд талд нь “Дvнжингарав” гээд бий. Тэдгээрийн дэргэд “Да хvрээ” бол харьцангуй жижиг газар. Уг нь манайх чинь одоо хотынхоо салхины доод талд байрлаж байгаа. Vнэхээр бид бохирдуулаад, салхиар элдэв эвгvй дамжуулдаг гэж яриад байгаа бол яах гэж хотынхоо салхины дээр гаргах гээд байгаа юм бол гэдгийг гайхаж байна. 
 
-Мөн энэ захыг дагаад замын тvгжрэл нэмэгдээд байна гэдэг?
 
-Харин тэгж яриад, замын тvгжрэл дунд хамаг ажлаа алдлаа гээд байгаа. Гэтэл энд төвлөрсөн төрийн байгууллага, хvмvvст vйлчилгээ vзvvлэх газар гэвэл “Шар хад”-ны эмнэлэг, тойргийн хэдэн сургууль, цэцэрлэг л байдаг. Төр, захиргааны байгууллага байхгvй. “Да хvрээ” гэхээсээ илvvтэйгээр хотын төвд байгаа захууд замын тvгжрэл ихээр vvсгэж байгаа шvv дээ. “Нарантуул”, “Өгөөмөр” гээд бvгдээрээ л мэдэж байгаа. “Нарантуул” амарсан өдөр Нарны зам ямар сэлvvхэн байдаг билээ. Харин наашаа бол зорьсон хvмvvс л ирдэг болохоор бөглөрөл гээд байх зvйлгvй. 
 
-Захыг нvvлгээд дахин төлөвлөлт хийнэ гэсэн. Тэгэхээр энэ орчныг сайжруулах байлгvй дээ?
 
-Энэ бол ерөөсөө л хэсэг бvлэг хvний vзлээр 20 гаруй жил ажилласан олон хvний амьдралыг орвонгоор нь эргvvлэх гэсэн санаа. Бууринаасаа хөдөлсөн чулуу гурван жил байраа олдоггvй гэдэгтэй адил байдалд биднийг оруулах гээд байх юм. Тохижуулах гэж хийж байгаа юм бол арай өөр байдлаар хийгээч ээ. Байгааг нь vгvйсгэхгvйгээр тэндээ баруун зvгт нь зах гаргаач л гэж хvсэх байна.
 
-Цэрэг, цагдаагийн хvчээр ч хамаагvй хаагаад нvvлгэнэ гэдэг vгийг албаны хvн амнаасаа унагасан. Тэгвэл яах бол?
 
-Ажилгvйчvvд болоод томчуудын хэлдгээр лааз өшиглөсөн, бөөн өртэй хvмvvс л болно шvv дээ. Бид тэр цогцолбор руу очиж vзсэн. Задгай талбай л байна лээ. Цементэн талбай гэж ярьвал манай зах ч гэсэн битvv тийм талбайтай. Тэр цогцолборт нь задгай салхи ихтэй харагдсан. Нохой хамартаа хvрэхээр усч гэдэг шиг л зvйл болох байх даа. Нvvх асуудлыг хэдхэн хvн эсэргvvцээд байгаа юм биш шvv дээ. Энэ олон тvрээслэгч, туслах ажилчид, тэдний ар гэрийнхэн, найз нөхөд гээд өч төчнөөн хvмvvс байгаа. Би л гэхэд энд эхнэр, хvvхдvvдтэйгээ хамт ажилладаг. Туслах ажилтан гэж хоёр хvн бий. Гэхдээ хотын зvvн зvгт байгаа захыг нөгөө зах руу нь шилжvvлэх гээд байгааг ойлгохгvй байна. Яагаад зvvн, баруун зах байж болдоггvй юм бэ гэдгийг л гайхаад байх юм. 
 
ЦАЙНЫ ГАЗАР ТVРЭЭСЛЭГЧ Б.НЯМХVV: “ШАР ХАД”-НААС 22-ЫН ТОВЧОО РУУ ЯВЖ АЖИЛ ХИЙХ ХVН ОЛДОХГVЙ
 
 
 
 
-Танайхыг харахад бусдаас арай өөр, хоёр давхар байшинд vйл ажил­лагаа явуулдаг юм байна. Хэдэн жил болж байгаа вэ. “Да хvрээ” хаалгаа барьвал яах вэ?
 
-Би энд ес дэх жилдээ ажиллаж байна. Ер нь бизнес зогсоно л гэсэн vг. Энэ байшингаа хаяад явалтай биш. Ядахад миний насны хvн тэнд нь очоод ажлаа хийгээд, мөнгө олно гэдэг хэцvv. Багаар бодоход таван жил болж байж тогтворжино. Дээр нь гэр орон хол. Яах вэ, цаад утгаараа бол зөв л байх. Гэхдээ энэ олон хvний ажил, амьдралыг нам зогсооно л гэсэн vг. Энд чинь контейнерийн эздээс гадна туслах ажилтан гэж хvмvvс бий. “Шар хад”-наас 22-ын товчоо руу явж ажил хийх хvн олдохгvй. 
 
-Жишээ нь, та хэдэн хvн ажиллуулдаг вэ?
 
-Би зундаа найм, одоо бол таван ажилтантай. Ачаал­лаасаа болоод хvмvvсийн маань тоо өөрчлөгддөг. Дээрээс нь галч байна. Хоёр давхар байшинг чинь галлах хэрэгтэй шvv дээ. Би өөрийнхөө болон хvvгийнхээ нэр дээр нэг, нэг нийт хоёр байрны зээлтэй. Vндсэндээ 150 орчим сая төгрөг болж байгаа байх. Тиймээс ажил зогсоно гэж бодохоор vнэхээр гайхаш тасарч байна.
 
-Бизнесийн зээлтэй юу?
 
-Зээлтэй. Банк бол надад зах дээр цайны газар ажиллуулдаг. Тэр нь орлого сайтай гээд зээл олгож байгаа. Гэтэл энэ маань хаагдчихаар орлогогvй гээд гэр орноор минь хайж эхлэх биз. Ер нь ажлын байргvй хvнд хэн ч зээл өгөхгvй шvv дээ.
 
-Таныг шинэ цогцолбор руу нvvх санал тавьсан уу?
 
-Тэнд 40 сая төгрөгөөр контейнер цайны газар авах уу гэж ярьж байна лээ. Тэр 40 саяыг нь өгье гэхээр мөнгө алга. Зээл авъя гэхээр банканд өртэй. Тэтгэврийн насны надад өөр мөнгө олдохгvй шvv дээ.
 
-Өнгөрсөн есөн жилийн хугацаанд энэ зах таны амьдралд хэр өгөөжтэй байсан бэ? 
 
-Хvvгээ оюутан болгоод төгсгөчихсөн. Хоёр байрны зээлийнхээ урьдчилгааг өгчихсөн гэхээр амьдралд маань их өөрчлөлт орсон. Энэ байшиндаа хоёр ч удаа бvрэн засвар хийсэн. Өнгөрсөн хугацаанд мэдээж гэр бvлээрээ хоол ундаа идэж, ууж, өмсөж, зvvж байгаа. Ингээд л ажил, амьдрал жигдрээд яг сайхан болох гэж байтал ийм зvйл болчихлоо.
 
-Хvчээр хаана гээд байгаа шvv дээ?
 
-Хөөгөөд л буулгах болбол өөр арга л хайх байх даа. Гэхдээ юу гэж зvгээр яваад өгөх вэ. Өт хvртэл биед нь хvрэхээр арвалздаг гэдэг шиг төр засагтаа хандах л байх даа. “Шар хад”-ны ард тvмний амьдрал их хэцvv болох байх. Ийм сайхан жигдэрчихсэн газрыг vгvй хийнэ гэдэг сонин л санагдаж байна. 
 
Тvрээслэгчдийн төлөөлөл­тэй уулзахад ийн ярьсан юм. Харин бид дараагийн дугаарууд­даа “Авто худал­дааны цогцолбор” болон “Да хvрээ” төвийн хооронд vvссэн зөрчлийг дэлгэрэнгvйгээр сурвалжлан хvргэх болно.
 
Ж.Нарангэрэл
Эх сурвалж: Өглөөний сонин