sonin.mn
Уржигдраас эхлэн нийтийн тээврийнхний дунд асуудал vvсээд байгаа. Өөрөөр хэлбэл, автобус компаниуд мөнгөгvй болсноос ажил хаялт зарлах болсон гэж мэдэгдсэн. Тэгвэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн зvгээс автобус компаниудад өдөр бvр орлого шилжvvлдэг байсан тухайгаа баримт нотолгоотойгоор vзvvллээ.
 
Тухайлбал, тус компаниас өнгөрсөн долоодугаар сарын 29-ний өдрөөс хойш энэ сарын 2-ныг хvртэлх хугацаанд нийтийн тээврээс олсон орлого болгож 10 тэрбум 600 орчим сая төгрөгийг тус салбарт vйлчилгээ эрхэлдэг 21 аж ахуйн нэгжид хуваан өгчээ. 
 
Тэгвэл энэ мөнгө хаашаа, хэний халаас руу орж автобус компанийнхан ийнхvv ажил хаяж нийслэлийн иргэдийг явгалах болов гэдэг нь хачирхалтай. 
Мэдээж дээрх мөнгөн дvнг кондуктор, жолооч нар шууд өөрсдийнхөө гар дээр авах ямар ч боломжгvй. Тэгэхээр 10 тэрбум 600 сая төгрөгийг автобус компанийн удирдлагууд замаас нь “хуссан” юм биш биз гэсэн хардлага төрж буй юм.
 
Хардлага ч гэж дээ, өмнө нь "Тэнvvн огоо”, "Тулга огоо”, "Тэнvvн дэлгэр” зэрэг компанийн эзэд vйлчилгээнд гараагvй автобусныхаа “МТ-150” төхөөрөмжийг хувийн, суудлын автомашинуудад олноор байрлуулан тухайн нийтийн тээврийн хэрэгсэлээ vйлчилгээнд гарсан мэт маршрут, чиглэлд явж, автобусны тоо болон рейс цагийг өсгөх замаар улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг. 
 
Тиймдээ ч Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Тэнvvн огоо” компанийн захирал А.Ганхуяг, “Тулга огоо”-гийн захирал С.Энхболд нарыг сэжигтнээр тооцон эрvvгийн хэрэг vvсгэн, цагдан хорьж байсан. Тэгвэл иймэрхvv байдлаар 10 тэрбум 600 сая төгрөг хууль бусаар автобус компанийн удирдлагуудын гарт орчихсон юм болов уу гэсэн хар төрж буй учраас хууль хяналтын байгууллага дээрх мөнгөний араас нэхэл болж хөөгөөд vзвэл асуудал ундран гарч ирэх нөхцөл байдал бvрдчихлээ. 
 
Яг vнэндээ нийтийн тээврийн эзэд ажилчдынхаа цалинг цаг хугацаанд нь өгөхгvй ажил хаялтад турхирч нийслэлчvvдийг олонтаа хохироож байсан. Тухайлбал, нийслэлийн удирдлагууд анх смарт картыг нэвтрvvлж байхад хувийн автобус компанийн эзэд vvнийг хvлээн зөвшөөрөхгvй хэмээн хэлж байсан удаатай. 
Энэхvv смарт картыг нэвтрvvлснээр автобус компанийн эздийн хулгай луйвар хийх аргын зам нь боогдмол байдалд орчихсон. Тиймээс энэ удаа тус салбарын шинэчлэлийг эсэргvvцэж, хууль бус мөнгө угаах боломжит аргаа сэргээх гэсэн оролдого ч байж болохыг vгvйсгэхгvй. 
 
Ямартай ч одоогийн байд­­­лаар ажил хаялтад 17 компани нэгдчихсэн байгаа. Энэ асуудлуудыг шийдэхийн тулд Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бvтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан нийслэлийн Мэргэж­­лийн хянал­­тын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтарсан ажлын хэсэг гаргаж, ажил хаясан компаниудын санхvvд шалгалт оруулахаар боллоо. 
 
Хэрвээ шалгалтаар “Улаанбаатар смарт карт” ХХК-иас өдөр болгон орлого хэмээн шилжvvлж байсан мөнгийг автобус компанийн эзэд хууль бусаар ашигласан бол 10 тэрбум 600 сая төгрөгийн асуудал дэгдэх нөхцөл байдал vvсчихлээ. 
 
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"