sonin.mn
Өнгөрөгч хоёрдугаар сард дөрөвхөн настай охин аав болон хойт эхдээ зодуулж амиа алдсан жишгүүрт хэрэг гарч, олон нийтийг цочроосон. Уг хэргийг үйлдссэн Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд 10.00 эхэллээ.
 
Шүүгдэгч Г.Маралмаа нь бие давхар бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 24-нд товлосон шүүх хурлын үеэр ухаан алдсан тул хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан билээ. Энэ удаагийн шүүх хурлын үеэр ч хоёр удаа ухаан алдаж, цус алдан яаралтай түргэн тусламж дуудаж, завсарласан боловч үдээс хойш үргэлжилж, ялын тогтоолыг уншиж танилцууллаа.
 
Улсын яллагч Д.Цолмонгийн уншсанаар Т.Цогтод хүний амь насанд санаатайгаар халдсан хэмээн 22 жил, Г.Маралмаад хүний амь насыг онц хэрцгийгээр, биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж хөнөөсөн хэмээн буруутгаж 25 жил хорих ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн талийгаач охины ээж Б.Өнөржаргалд 4.6 сая төгрөгийн нөхөн төлбөр олгохоор болжээ.