sonin.mn
Өнгөрсөн наймдугаар сарын 28-29-нд шилжих шөнө СХД-ийн 112 дугаар цэцэрлэгийн хашаанд нэгэн иргэн амиа хорлосон хэрэг гарлаа. Тодруулбал, тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагч ахмад 30 настай А нь согтуурсан үедээ өөрийгөө боомилон амиа хорлосон байжээ.
 
Энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад үнэн болохыг баталж байна. Тэрбээр ямар нэгэн гадны нөлөөгүйгээр өөрийгөө боомилсон болох нь урьдчилсан дүгнэлтээр тогтоогдсон байна. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
 
Эх сурвалж: unen.mn