НМХГ-аас Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд орших Солонгосын шашны “Грийн Хоум нийгэмлэг” ТББ-ын “Грийн Хоум” эмнэлгийн үйл ажиллагаанд өнгөрөгч сарын 24-26-ны өдөр шалгалт хийсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэв.
Шалгалтын явцад эмийн чанар, баталгаажилт, ажлын байрны эрүүл ахуйн шаардлага, эмнэлгийн дотоод зохион байгуулалттай холбоотой нийт 28 зөрчил илэрчээ.
Тухайлбал, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх заавар нь ойлгомжгүй эм хэрэгслийг хадгалж, өвчтөнд хэрэглэсэн. Мөн мансууруулах эмийн нэр цуврал, хэрэглэсэн аргыг өвчтөний түүхэнд бичдэггүй. Мэргэшсэн ариутгагчгүй, эрүүл ахуйн халдвар судлагч их эмчгүй эмчилгээ явуулж байв.
НМХГ-ын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Г. Батнасан хэлэхдээ “Грийн Хоум” эмнэлэг нь ядуу, нэн ядуу иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. Нийт 28 нэрийн 24 мянга гаруй эм хурааж, эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг ЭМСЯ-нд хүргүүлсэн" гэв. Тус эмнэлэг нь хавдрын эцсийн шатанд орсон өвчтөнийг эмчлэх зорилго бүхий хөнгөвчлөх, тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулаад, 10 жил болжээ. Монгол Улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 эмнэлэг байгаа аж.
Э.Энхсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Сүүлийн замдаа орж байгаа өвчтөнд үнэхээр сайн үйлчилдэг газар гэж сонссон шүү, эм нь маш сайн гэсэн, эмээ бүртгүүлэхэд нь дэмжээд ажиллуулбал хэрэгтэй дээ,
uneheer buyntai emneleg shuu yaduu yadarsan humuust turuus iluu garaa sungadag,bodvol hahuul ene teriig ni ugch chadaagui blgui dee,burhan urshuug
Тусгай зөвшөөрөл олгохдоо Эм, эмнэлгийн хэрэгсэлийн хуулийг дагаж мөрдсөн бол ийм асуудал гаргахгүй л байлаа. Эм импортлохоос өмнө эмийг улсын бүргэлд бүртгүүлэх нь зөв шүү.Хил гаалийнхан ч гэсэн хуулиа зөв мөрдсөн бол асуудалгүй, аюудгүй байх байлаа.
Solongost baida l em bainaleedee.manaih harin emiinhee byrtgeliig shinechilmeer ium bishyy.Zarim emiig hereglej bolohgyi gechiheed zaraad l baigaa shyy dee.
ene uneheer buyantai emneleg ulsiin emneleguud emchilgeegui geed gargasan huniig avaad setgel sanaagaar ch gesen demjleg uzuuldeg.uil ajillagaa ni hurdan hevendee orvol olon hund buyantai zuil boloh bhdaa
byuntai gazardaa
ene uilchilgee mgl d tun chukhal shuu. zovlong ni meddeg uls l mederne. khaaj boono gekheesee demjikh ni zov shuu
Өө энэ эмнэлэгт Хэнтий аймгаас нэг таньдаг ах маань эмчлүүлээд эдгэрээд гарсан юм. Би очиж байсан. Солонгосын сайн дурынхан ажилладаг юм билээ. Орлогогүй ч биш зүгээр л жирийн хүн хэвтээд эмчүүлж байсан. Дэмжих хэрэгтэй биш үү? Хажуудах үнэтэй хувийн эмнэлэгүүдэд шавар хаалаа гэж дуудлагаг өгсөн гэсэн.
мария ажиллаад байгаа сурагтай байна лээ шүү