Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өнгөрсөн мягмар гарагт нийт 361 дуудлага мэдээ, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 262 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
Зам тээврийн осолд сургуулийн насны гурав, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд холбогдсон жолооч дөрөв, явган зорчигч хоёр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзварт Ландкрузер маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Сонота маркийн авто машинтай мөргөлдөж, 27 настай эрэгтэй Д гэмтсэн байна. Тиймээс жолоо барьж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхын ЗЦГ-аас анхааруулж байна.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Зүгээр шоронд аваачиж хорь. Тэгээд болоо. тэгэхгүй бол наадуул чинь их даварч байна.
Согтуугаар машин жолоодох бол автомат буу бариад явж байгаатай ижил. Согтуугаар машин жолоодож байгаа нөхдүүдийг шууд л шоронд хийдэг болох хэрэгтэй. Зарим улсад согтуугаар машин жолоодсон нөхөдийг цаазаар авдаг даа уг нь манайд л тийм баймаар байгаа юм.
Наад харьцуулга Чинь шал утга Алга!Согтуугаар жолоо барьж яваа хун бол гартаа чекийгнь сугалсан гранат
бариад дэвж яваа юуу хийгээд байгаагаа ойлгодоггуй согтуу сармагчинтай яг адил
жаахан мөнгөтэй хүнд бол замын хөдөлгөөний дүрэм журам нэг их үйлчилээд байхгүй дээ удахгүй мань эр машинаа бариад л осол аваараа хийгээд л явж байна хараад л байгаарай
Хуулийг хан болгонд ойлгомжтой болтолнь чангалаад,торгуулийгнь дийлдэхгуй ондор болгож анхны удаад,хоердох удааднь шууд шоронд хатаадаг,хажуугаарнь авилга авч чолоолбол хариуцлагыгнь 2-дахин хунд тооцоод ирвэл энэ матарууд архи уухаа Мариана!
Mongol ulsad huulias deeguur novshnuud ihk bolsond uneheer haramsaj baina.
согтууруулах ундаа хэрэглэсэн үед аливаа техник ашигласан тохиолдолд ноогдуулах ялын санкцыг хатуухан болгохгүй бол монголчууд дайн болж байгаа орнуудаас олноороо амь үрэгдэж байна. зөвхөн 7-8 сард 54 хүн ослоос болж амь үрэгдсэн гэсэн мэдээ харлаа цаана нь гэмтэж насаараа эрэмдэг болсон хэдэн хүн байгаа болоо
mongold bol tsagdaa hurtel sogtuudaa mashin joloodoj yavaad baidag estoi neg ineedmiin shog oron...