sonin.mn
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Буянт-Ухаа-1” хорооллын орчим авто замд өчигдөр орой 20: 51 цагт ноцтой осол гарчээ. Тодруулбал, том оврын зуурмагийн автомашин онхолдож, “Chevrolet” загварын болон “Honda Civic” загварын суудлын автомашин дээр унаж, зуурмагийн автомашины жолооч  иргэн Б /36 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байв.
 
Онцгой байдлын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж жолоочид  эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэв. Зуурмагийн автомашины шатахуун асгарч байсан тул хамгаалалтад Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тасгийг гарган ажиллаж аюулыг зайлуулав.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг