sonin.mn
Баяр наадмын өдрүүдэд 19 настай охин алга болсон талаар цахим орчинд нийтлэгдэж байсан билээ. Охин долоодугаар сарын 13-нд сураггүй болж дөрөв хоногийн дараа цогцос нь олдсон байна. Охиныг амиа алдсан байсан талаар гэрийнхэнд нь 17-ны өдөр цагдаагийн алба хаагчид мэдэгджээ.
 
Талийгаач галт тэргэнд дайруулан амиа алдсан цогцсыг нь мооргоос олжээ. Тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас амиа хорлосон хэрэг тул хаах тухай ар гэрийнхэнд нь ярьсан байна. Талийгаач охины ар гэрийнхэн амиа хорлох биш хүчинд автсан байж болзошгүй хэмээн хардаж байгаа аж.
 
Шүүх шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна. мөн нас барахыхан нь таван цагийн өмнө ар гэрийнхэн нь утсаар ярьхад 20 минутын дараа очлоо гээд сураггүй алга болсон аж. 
 
Эх сурвалж: