sonin.mn
Үндэсний их баяр наадам хэдхэн хоногийн дараа болж, дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойтол наадах цаг айсуй. Наадахын хажуугаар дараах эрүүл мэндийн зөвлөмжийг дагаж, сайхан наадахыг ЭМСЯ-наас нийт ард иргэддээ хүсч байна.
 
Үүнд:
 
 Нэг. Ерөнхий зөвлөмж:
 
- Баяр наадмын үеэр архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх;
 
- Холын замд явахдаа автомашины бүрэн бүтэн байдлыг ханган, хурдаа тохируулан явах, осол гэмтэлд өртөхөөс сэргийлэх;
 
- Даралт ихтэй, өндөр настан, бага насны хүүхдүүд, зүрх судасны болон чихрийн шижин өвчтэй хүмүүст анхаарал халамж тавих;
 
- Даралт ихтэй, зүрх судасны өвчтэй хүмүүс тогтмол эм уух;
 
- Голын усанд болгоомжтой орох, үер усны аюулаас сэрэмжлэх;
 
- Гэр орон болон хөдөө орон нутагт аялал зугаалгаар явахдаа галын аюулгүй байдлыг хангах.
 
 Хоёр. Наршилтаас сэргийлэх:
 
- Нарны малгай өмсөх, шүхэр хэрэглэх, нүдний шил зүүх;
 
- Ус, шингэн зүйлийг бага багаар их хэмжээтэй уух;
 
- Алчуур, малгайг хүйтэн усаар норгож өмсөх;
 
- Хурц нартай үед удаан хугацаагаар явахгүй байх.
 
 Наршилтын үед дараах шинж тэмдэг илэрнэ.
 
-Бие суларч тамир тэнхээ алдах;
 
- Толгой эргэх, өвдөх;
 
- Биеийн халуун нэмэгдэх;
 
- Цээж багтран амьсгаа цухалдах;
 
- Царайны өнгө цонхийж цайх;
 
- Бөөлжис хүрч, дотор муухайрах;
 
- Хөлс гарах нь багасах, ихсэх;
 
- Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ таны эргэн тойрны хэн нэгэнд дээрх шинж тэмдэг илэрвэл дараах тусламжийг үзүүлнэ. Үүнд:
 
- Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амраах; (сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт)
 
- Бүлээн шингэн уулгах; (чихэртэй ус, цэвэр ус)
 
- Хүйтэн жин тавих;
 
- Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих; (мөстэй уут тавих эсвэл спиртээр биеийг арчих)
 
- Иллэг хийж, цусны эргэлтийг сайжруулах зэрэг арга хэмжээ авах.
 
Гурав. Хоолны шалтгаант хордлогоос сэргийлэх: 
 
- Хуушуур, хорхог зэрэг хүнсний бүх бүтээгдэхүүнийг баталгаат газраас худалдан авах;
 
- Хуушуур, хорхог зэрэг өөх тостой хоол идсэний дараа хүйтэн ундаа, айраг уухгүй байх;
 
- Хоол идэхийн өмнө гараа савандаж угаах, боломжгүй үед нойтон сальфетик хэрэглэх;
 
- Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх;
 
- Хүйтэн зууш, дахин боловсруулалт хийдэггүй хүнсийг задалсан даруй хэрэглэх;
 
- Буцалсан ус, савласан цэвэр ус уух;
 
- Том савлагаатай ундаа, усыг ам дамжуулан уухгүй байх, нэг удаагийн аяга хэрэглэх;
 
- Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын дуусах хугацааг сайтар нягтлах;
 
- Хүнсний бүтээгдэхүүнийг аль болох сэрүүн газар, хөргөгчид хадгалах;
 
- Бүрэн болон хагас боловсруулсан, боловсруулаагүй /түүхий/ хүнсний  бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах