sonin.mn

Гацууртын ордыг ашиглах төсөл УИХ-ын босгонд хоёронтоо тээглэж, Засгийн газарт буцсанаас хойш сураггүй байна. Дахин өргөн баригдах нь ч тодорхойгүй. Төрийн ажил ийн нам жим байх сиймхийгээр нинжа нар Ноён уулыг ухаж, бүр зохион байгуулалтад орж, “Түнхэлийн баатар вангийн хишиг” нэртэй ТББ байгуулан Ноён уулыг эзэгнэж байна.