sonin.mn
 
Нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 21 аж ахуйн нэгж байдаг. Жил бүр тэдэнд нийслэлийн төсвөөс үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал болох нөхөн олговрын үйлчилгээнд явуулсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж, үүний үндсэн дээр санхүүжилтийг олгодог билээ. 
 
Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Тэнүүн-Огоо”, “Тулга-Огоо”, “Тэнүүн дэлгэр” компани нь үйлчилгээнд гараагүй автобусны “МТ-150” төхөөрөмжийг хувийн суудлын автомашинуудад олноор байрлуулан тухайн автобусыг үйлчилгээнд гарсан мэт маршрут, чиглэлд явж, автобусны тоо болон рейс цагийг өсгөх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулж байсныг нь тогтоожээ. Тэд дээрх аргаар улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Тиймээс Эрүүгийн цагдаагийн газраас дээрх нэр бүхий гурван компанийн удирдлагууд болон нийтийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн нарын дөрвөн хүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлжээ. 
 
Б.БАТ 
 
Эх сурвалж: