sonin.mn
 
12 настай охиныг дайрч амь насыг нь хохироосон шүүгдэгч Ц.Ууганбаатарт холбогдох шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнөөдөр боллоо.
Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд шүүгдэгч Ц.Ууганбаатарт 4 жилийн хорих ял оногдууллаа. Хохирогч болон шүүгдэгч талын төлөөлөл болон өмгөөлөгчид Ц.Ууганбаатараас илүүтэй түүний дарга Б.Саранбаатарт энэ хэргийг холбогдуулах ёстой байтал ямар ч шийтгэлгүй үлдсэн нь буруу гэцгээж байв.  Учир нь Б.Саранбаатарын  хууль бус тушаалаар, замын урсгал сөрөн хурд хэтрүүлэн явсан нь  дээрх  хэрэгт нөлөөлснийг үгүйсгэж болохгүй гэсэн гомдол гаргаж байсан ч шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тул яаж ч чадсангүй. Ер нь буруутай этгээдэд  ямар нэгэн хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн өмгөөлөгч нь хэлж байлаа.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг