sonin.mn
 
 
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Бат-Өлзийд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв.
Б.Бат-Өлзий нь 2014 оны наймдугаар сарын 31-нээс  есдүгээр сарын 1-нд шилжих шөнө Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт урьд нь хамтран амьдарч байсан Г-г цохиж ухаан алдуулан, цүнхнийх нь оосроор хоолойг нь боон  амь насанд санаатай хүрсэн  ноцтой хэрэг үйлджээ. Тэрбээр гэмт хэргийн ул  мөрөө баллахын тулд  цогцсыг нь уурхайн цооногт нуусан  байсныг цагдаагийнхан  илрүүлсэн. Б.Бат-Өлзий өмнө нь хохирогчийг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан, насанд хүрээгүй байхад нь хурьцал үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгүүлж байжээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг