sonin.mn

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хооронд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис нар гарын үсэг зурлаа.

 Санамж бичгийг байгуулснаар алба хаагчдад Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийн мэдлэгийг олгох, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хамтран зохион байгуулах, хуулиар хүлээлгэсэн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг үр дүнтэй сурталчлах, төв, орон нутгийн олон нийтийн цагдаагийн ажилтан, хүүхдийн байцаагч нараас сургагч багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан тохиролцов.

Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг