sonin.mn

Цагдаагийн байгууллагад нэгтгэсэн өчигдрийн мэдээгээр гэмт хэрэг зөрчлийн 1348 дуудлага бүртгэгджээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг шалган 30 хэргийн эзэн холбогдогчийг  илрүүлсэн байна. Нийслэл хотод золгүй байдлаар 8 хүн нас барсан байна. Хулгайн хэрэг 15, бусдын биед гэмтэл учруулсан 3, танхайрсан 8, зам тээврийн осол 13 гарч 12 хүн гэмтжээ хэмээн ЦЕГ-ын Олон нийтттэй харилцах албанаас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг