sonin.mn
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 728 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг тооцох журам-д тээврийн хэрэгслийг зориулалтын чирэгч автомашин ашиглан зөөж шилжүүлэхэд нийт зардлыг 55,000 төгрөг байхаар тогтоосныг үндэслэн Нийслэл хотын замын хөдөлгөөний нягтралыг багасгах, түгжрэлийг бууруулах зорилгоор замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд, түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглолт тогтоосон буюу мэдээлэх тэмдэг бүхий замын зорчих хэсэг дээр зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагаас хувийн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ачигч автомашин ашиглан зөөж шилжүүлэх үйл ажиллагааг явуулж байна.
 
Дээрх тушаалын заалтууд өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа тул замын хөдөлгөөнд оролцогч Та бүхэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд сахилгатай оролцоно уу.