sonin.mn



НИТХ-ын тэргvvлэгчидийг vнэн худал нь мэдэгдэхгvй баахан журам батладаг талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан ч vvнийг тэд асар ихээр vгvйсгэдэг байсан цаг саяхан.


Тэгвэл өөрсдийгөө хуульд нийцсэн журам батладаг хэмээн сайрхдаг байсан нөхдvvдийн булхайг ШӨХТГ-ынхан илрvvлэн ёстой л нэг шившигийг нь тарилаа. Өөрөөр хэлбэл, тус газраас НИТХ-ын тэргvvлэгчдийг журам батлах замаар мөнгө хусдаг байсныг нь илрvvлсэн гэсэн vг. Тодруулбал, ШӨХТГ-ынхан зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжvvлэх болон дугуй тvгжихтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн төлөөлөг­ч­­дийн хур­­лын шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн байна.
Уг шалгалтад ЦЕГ, НЗДТГ, НИТХ, Замын хөдөлгөөний удирдлагын төв, НӨVГ болон тээврийн хэрэгсэл зөөж шилжvvлэх, дугуй тvгжих vйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжvvд хамрагдсан байна.
Гэтэл тэдний хийсэн энэхvv шалгалтаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргvvлэгчид нь хууль тогтоомж зөрчиж, журам батлан гаргах замаар тээврийн хэрэгслийн дугуйг тvгжих vйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг аж ахуйн нэгжvvдэд олгож, төлбөр хураалгасан нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Нийс­лэлийн Засаг дарга нь “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨVГ-т хууль тогтоомж зөрчиж, тээврийн хэрэгслийг зөөж, шилжvvлэх vйл ажиллагааг явуулах, төлбөр хураамж авах эрх олгосон зэрэг ноцтой зөрчлvvд илэрсэн байгаа юм.

Тухайлбал, Нийслэлийн засаг даргын 2013 оны А/769 тоот захирамжийг vндэслэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга 2013 оны наймдугаар сарын 29-ний өдрийн А/21 тоот тушаал гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгvvрийн багтаамжаас хамааран 70000-80000 төгрөг байхаар тогтоосон байна. Уг нь Цагдаагийн ерөнхий газрын даргын бvрэн эрхэд хамаарах асуудлаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvл тушаал шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн хэрэг болсон гэсэн vг. Уг зөрчил vйлдэгдсэнээр Замын хөдөлгөөний удирдлагын төв нь 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг 70.000-80.000 төгрөгөөр зөөж шилжvvлж, 647.710,000 төгрөгийн vйлчилгээний хураамжийг хууль бусаар хураан авч, нийслэлийн төсөвт төвлөрvvлсэн байна. Нийслэлд тээврийн хэрэгслийг тvр саатуулах байр байгуулж ажиллуулах, зориулалтын чирэгч, ачигч автомашинаар зөөж шилжvvлэх vйл ажиллагаа эрхлэх 15 аж ахуйн нэгж гэрээний дагуу vйл ажиллагаа явуулдаг гэнэ. Тэд өөрсдийн орлогын 10 хувийг нийслэлийн төрийн санд шилжvvлнэ гэж заасны дагуу өнгөрсөн онд 8448, өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны байдлаар 3298 тээврийн хэрэгслийн дугуйг тvгжиж, нийт 200 гаруй сая төгрөгний орлого олжээ.

Гэвч тvvнийхээ дөнгөж 82 хувийг л нийслэлийн төсөвт төвлөрvvлсэн болох нь шалгалтаар тогтоогдсон байна. Эндээс харахад өмнө нь 70-80 мянган төгрөгөөр машинаа ачуулсан иргэд нэгдэн нийлж шvvхэд хандаж, хохирлоо барагдуулах боломж бvрдэж байна гэсэн vг. Ямартай ч хяналт шалгалтаар булхай нь илэрсэн НИТХ-ын төлөөлөгчид энэ удаад ачигч компаниудтай нийлж худал vнэн нь мэдэгдэхгvй баахан журам баталснаас болж олон хvн хохирч байсан нь энэ аж.

Тиймээс ШӨХТГ-аас зөрчил гаргасан этгээдийг дээд шатны байгууллагад зөрчлийг арилгахыг vvрэг болгох саналыг хvргvvлсэн нь тун сайшаалтай хэрэг. Тvvнчлэн зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагуудад санал хvргvvлэх, зөрчил гаргасан албан тушаалтнуудад Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулахаар болсон нь ядарсан ард иргэддэ урам өгч байна гэж хэлж болохоор байгаа юм.
Юутай ч өнгөрсөн хугацаанд олны хэл ам дагуулж, бас нэгэн бухимдуулагч болоод байсан ачигч машины асуудлыг одоо л нэг албаныхан анхааралдаа авч арга хэмжээ авахаар боллоо. Товчхондоо эрээ цээргvй аашлах машин ачигч компаниудыг цэгцлэхээр болж холбогдох албаны хvмvvсийн буруутай vйлдлийг ч тогтоолоо. Тэгэхээр ажил биш ашгийн төлөө явж байсан ачигч машинууд ч одоо хэн дуртай хvнийхээ машиныг ачаад явах боломжгvй болж байна гэсэн vг.

Өмнө нь хэвлэл мэдээл­лийнхэн ачигч машинуудын талаар хангалттай мэдээллийг холбогдох албаныханд хvргэж байсан ч vvнийг ойшоодог нэг ч албан тушаалтан байгаагvй. Тэд ийнхvv нийлж ядарсан иргэдийн халаасыг хоослох гэж хачин жигтэй журам батласан нь энэ бололтой.

Хамгийн асуудалтай нь өдөрт олон машин ачиж байгаа хэрнээ торгуулийн мөнгө нь хаана төвлөрч аль дансанд ордог юм бол гэж олон хvн сонирхдог байсан. Тэгвэл бидний машиныг зөвшөөрөлгvй ачиж явдаг ямар, ямар компани байгаа тухай сонирхож vзвэл “Хас транс” “Очух”, “BMML”, “Ачит сэлэнгэ”, “Авто гранд мастер” зэрэг компани гvйцэтгэдэг юм байна. Эдгээр компаниуд бvгд хувийн хэвшлийнх. Уг компаниуд хоногт 80 орчим, ачаалал ихтэй vед 100 гаруй машин ачдаг.

Тэгвэл эдгээр хувийн компаниуд иргэдээс авсан торгуулийн мөнгөө зуун хувь өөрсдөө авдаг тухайг нэгэн компанийн захирал хэлж байсан удаатай. Товчхондоо тэд улсад төлөх ёстой татвараа төлөөд vлдсэн нь дээрх компаниудын хувийн орлого болдог байна. Тиймээс л “Улсад нэг ч төгрөг тушаадаггvй ачилтын компаниуд бусдын өмчид эрээ цээргvй халдаж байна” гэх иргэдийн гомдол гарсан нь өнөөдөр ийнхvv биелэлээ оллоо гэж хэлж болохоор боллоо. Эцэст нь хэлэхэд НИТХ-ын төлөөлөгчид тvvхий журам боловсруулж бизнес хийгээд байна уу.

Эх сурвалж: