sonin.mn


Монгол Улсын Vндсэн хуу­лийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа Vндсэн хууль дээдлэх ёсыг сануулах тухай албан бичгийг Шvvхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лvндэндоржид илгээв. Vндсэн хуулийн цэцийн дарга албан бичигтээ, “Монгол Улсын Vндсэн хуулийн цэц өнгөрсөн нэгдvгээр сарын 30-ны өдөр 01 тоот тогтоол гаргаж Шvvх байгуулах тухай хуулийн зарим заалт Vндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул хvчингvй болгосон. Энэхvv тогтоолыг vндсэн эхээр нь танайд явуулсан болно.
Гэтэл Шvvхийн ерөнхий зөвлөлийн дарга та болон танай ажилтнууд телевиз, радио, хэвлэлд удаа дараа ярилцлага өгөх, цахим сvлжээгээр тараах, хэвлэлийн бага хурал хийх тvvгээр vл барам шvvгчдээр хэлэлцvvлэг хийх зэргээр Vндсэн хуулийн цэцийн шийдвэр буруу гарсан мэт, тvvнийг биелvvлэхэд бэрхшээл их байгааг тоочсон мэдээлэл цацсаар байгааг бид анхааралтай ажигласаар байна.
Монгол Улсын Vндсэн хуулийн Жаран долдугаар зvйлд, “Vндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хvчин төгөлдөр болно” гэж заасан байдгийг Vндсэн хууль, төрийн албаны хуулийг хэлбэрэлтгvй сахин биелvvлэх vvрэгтэй төрийн жинхэнэ албан хаагч Танд Vндсэн хуулийн эрх ашгийн vvднээс урьдчилан сануулж байгааг vvгээр уламжилж байна” гэжээ.


Эх сурвалж: