АМСТЕРДАМ. /ВВС/. Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн нисэх онгоцыг газар-агаар ангиллын пуужин харван унагаасныг нотлох шинэ баримт олдсон гэж Нидерландын RTL телевиз мэдээллээ.
“MH17” дугаарын нислэг үйлдэж явсан уг онгоц осолдсон газраас олдсон металлын хэлтэрхийг холбогдох албаны хүмүүс шинжилсэн байна. Ингээд үүнийг Орост үйлдвэрлэсэн “Бук” пуужингийн толгойн хэсгийн хэлтэрхий болохыг тогтоожээ.
Амстердамаас Куала-Лумпурын чиглэлд хөөрсөн уг онгоцонд сууж явсан 298 хүн бүгд амь үрэгдсэн билээ.
Ослын шалтгааныг мөрдөн шалгаж байгаа Нидерландын аюулгүй байдлын зөвлөлийн есдүгээр сард гаргасан урьдчилсан тайланд “Нисгэгчдийн бүхээгт техникийн асуудал гарсан гэх ямар нэгэн шинж алга. Техникийн саатал эсвэл нисгэгчдийн алдаанаас болж уг осол гараагүй. Мөрдөн байцаалтын урьдчилсан дүнгээр, онгоцны сэгний тарж унасан байдал нь онгоц агаарт задарч сүйрснийг харуулж байна. Өндөр хурдтай, хүчтэй гадны биетэд оногдсоны улмаас онгоц агаарт дэлбэрсэн" гэсэн байсан юм.
Г.Доржханд
Эх сурвалж :"Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
За мөн ч шалтаг хайх юм даа. Барууны мал шиг тархиа угаалгасан иргэд нь хууртагтахаас талын салхинд дарцаглаж яваа Монголчууд хууртагдахгүй дээ.
Оросын ганцхан БУК -ч биш бүх сүүлийн үеийн зэвсэглэлүүд нь 3 армийн бүлэглэлд багтсан 30 000 орос цэрэг байлдаж байгаа нь тодорхой. Украйн мандтугай, Баатарууд мандтугай
Buudsan ni ch ynen dee
Tenegttetelee nationalised huurtagdaj yavaa yum bishuu?
Buk chine Oros ukrain 2-land ni baigaa bolxoor xen buudsan be gedeg onisogo uldev. Gexdee anxnaasaa orosud shuud l xeled baisan shu dee. BUK bol ix complex system, bosogchid ashiglax bololtsoo baixgui, zuvxun ukrainii baingiin armi xiix bololtsootoi gej medegdej baisan bizdee.