sonin.mn
Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын дарга Баянзүрх дүүргийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ үзэглэсний дагуу “Албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ялтныг ажиллуулах”  журам боловсруулжээ. Энэ  гэрээний дагуу шүүхээс албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн иргэдэд хөдөлмөр эрхлэх боломж олддог.  Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газраас албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн найман хүнийг БЗД-ийн  Тамгын газар болон 2, 4, 6, 8 дугаар хороодод хуваарилан хог цэвэрлүүлэх ажил хийлгэж байна. Дээрх ялтнууд хууль журмын дагуу ажлын найман цагаар ажиллахдаа хороодын нутаг дэвсгэрт бөөгнөрсөн хур хог цэвэрлэх ажилд оролцож байгаа  хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн хуулийн мэргэжилтэн ярилаа.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: