sonin.mn

Иргэний өгсөн мэдээллийн дагуу Баянгол дүүргийн 16-р хорооны Гандантэгчинлэн хийдийн Жанрайсиг дацан дотор хоёр хүн байна гэсэн мэдээллийн дагуу Баянгол дүүргийн эргүүлийн цагдаа нар шалгалт хийхэд  Баянзүрх дүүргийн 10-р хорооны 21 настай Б бусадтай бүлэглэн хуйлгай хийж байхад үйлдэл дээр нь барьсан байна. Бүлэг этгээдүүд хаах цагаар нь дотор нь үлдэж өргөлийн хайрцагнаас 61.0 төгрөг хулгайлсан нь тогтоогдсон бөгөөд бусад эд зүйлс алга болсон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.