sonin.mn
Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх тохиолдол нийслэлд их гардаг. Тэгвэл сүүлийн үед ийм хэрэг орон нутагт гарах болсон байна. Тухайлбал, сар шинийн үеэр Говь-Алтай аймагт хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн байна. Нийт 60 мянган төгрөгөөр дэлгүүрт гүйлгээ хийсэн тохиолдол гарчээ. Хуурамч мөнгөн дэвсгэртийн дугаар, номер нь ижил төдийгүй нэгийг нь канондсон байжээ. Эл хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.
 
Эх сурвалж: