sonin.mn
МАХН-ын удирдлагууд  өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж, Н.Энхбаярыг АТГ-аас саатуулсан гэх мэдээллийн талаар тайлбар өглөө. МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж : " Өчигдөр  Н.Энхбаярыг намынхаа байранд ажиллаж байх үеэд АТГ-ын ажилтан н.Эрдэнэсайхан, н.Ганбаяр нар ирж, зарлан дуудах бичиг авчраад гарын үсэг зурахыг шаардсан .

Хариуд Н.Энхбаяр дарга  өмгөөлөгчгүйгээр ямар ч бичиг баримтад гарын үсэг зурахгүй, мөн ямар асуудлаар зарлан дуудах ирүүлж байгааг лавлахад АТГ-ын ажилтнууд “зүгээр л яваад оч” гэдэг хариултыг өгч байсан" гэв.

 
Мөн  өнөөдөр 13.00 цагаас МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-т ирж мэдүүлэг өгөхийг шаардсан. Гэвч тэрбээр очихгүй гэдгээ мэдэгджээ.
 
Э.Мягмар