sonin.mn
Монголын толгой баян, “мисс хvvхнvvдийн эрлэг” гэгддэг “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр жинхэнэ у тгаараа дампуурлаа гэгдсэн ч бодит байдал дээр байдал шал эсрэгээрээ эргэж байгаа дуулдана.
 
Хэрэг дээрээ мань эр дампуурах бус өөрт байсан бvхий л эд хөрөнгөө ах дvv, амраг садангийнхаа нэрээс холдуулж, өөрийн гараар өсгөж өндийлгөн гаргаж ирсэн урлагийн хэдэн пацаануудын нэр дээр шилжvvлж, дааж давшгvй өр төлбөрөөсөө мултрах тун догь заль хэрэгжvvлж байгаа талаар тvvний ойрын хvн ам алдав.
 
Өөрөөр хэлбэл, тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлж компаниа дампуурч байгааг зарлаж эхлэсэн нь цаанаа тун бохир заль агуулсан хэрэг байж. Тvvний ийнхvv аяглах болсон шалтгаан нь улсад төлөх ёстой татварын их хэмжээний өрнөөс vvдэлтэй гэдэг нь захын хvнд тодорхой.
 
Товчхондоо “Туулын мөсийг долоох шахан байж” овойлгож оцойлгосон “Монгол газар” ХХК-аа дампуурч байна хэмээн олон нийтийг төөрөгдvvлж, төлбөрийн чадваргvй болсноор харагдуулах гэсэн тvvний ээлжит жvжиглэлт гэж ойлгож болно. 
 
Одоогийн байдлаар шvvхээс “Монгол газар”-ын аж ахуйн нэгж болон хувь хvмvvст төлж барагдуулах ёстой өрийг 84.6 тэрбум төгрөг хэмээн нэхэмжлээд байгаа. 
 
Тодруулбал, Японы “Иточу” корпорацид 59.8 тэрбум төгрөг, Монголбанкинд 14.6 тэрбум төгрөг, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт 4.6 тэрбум, Татварын ерөнхий газарт 2.6 тэрбум, "Чингис хаан" банкинд 1.4 тэрбум төгрөг, Баянгол дvvргийн Нийгмийн даатгалын хэлтэст 435 сая, Нийслэлийн татварын газарт 334 сая төгрөг, иргэн М-д 194 сая төгрөг, "Киа моторс" компанид 68 сая төгрөг, "Хьюндай моторс" компанид 18 сая төгрөг, иргэн Д-д таван сая төгрөгийн өр барагдуул хэмээн нэхэмжлээд байгаа. 
 
Мэдээж vйл ажиллагаа нь зогсчихоод байгаа компанид 84.6 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. Энэ их өрийг төлөхгvйн тулд тэрбээр компаниа дампууруулж, хөрөнгөө бусдын нэр дээр шилжvvлэн гvйж дээрх өрийг төлөхгvй гэсэндээ ёстой л мэддэг, чаддаг бvхнээ хийж байгаа аж.
 
Vгvй ядаж Ц.Мянганбаяр бусад бизнесменvvд шиг хvмvvнлэгийн ажил болон улсдаа хэрэгтэй нэгэн барилга байгууламжийг барьж босгосон бол тvvний энэ их өрнийх нь тал мөнгө нь шингэжээ гэж ойлгож болно. 
 
Гэтэл тэрбээр ганц ч бvтээн байгуулалт өрнvvлсэнгvй, зөвхөн зугаа цэнгэл, хvvхэн, хvний санаанд оромгvй бэлэг сэлт,унаа машин зэрэгт мөнгийг баруун, солгойгvй цацсан гэдгийг монголын ард тvмэн мэднэ. 
 
Хамгийн хачирхалтай нь “дампуурсан” Ц.Мянганбаяр ноёнтны нэр дээр доорх нэр бvхий компаниуд байдаг аж. Тухайлбал, “Оргил говь” ХХК, “Эм жи пи” ХХК, “Эйч эм эм” ХХК, “Жи эл си эйч” ХХК, “Монгол цамхаг” ХХК гэх компаниуд.
 
Уг компаниудаа хөл дээр нь босгохын тулд тэрбээр зогсолтгvй эргэж байсан “Зоос” банкнаас их хэмжээний зээл авч хөөрхий банкыг дампууруулж байсан тvvхтэй. Гэтэл таваас зургаан охин компанитай Ц.Мянганбаяр ингэтлээ дордож дампуурах учиргvйг бизнес гадарладаг захын хvн хэлээд өгнө. 
 
Уг нь 1998 оноос “Монгол газар” ХХК Ашигт малтмалын чиглэлээр vйл ажиллагаа явуулж алтны салбарт эрчимтэй ажилласны хvчинд тvvнийг бизнесийн хамтрагчид нь болон монголын ард тvмэн “Алтны магнат” хэмээн өргөмжлөн цоллох болсон. 
 
Тэрбээр 2011 онд татварын гурван тэрбум, байгаль орчин нөхөн сэргээлтийн төлбөр гээд 90 гаруй тэрбум төгрөгийн өрөнд орж Баянгол дvvргийн шvvхийн шийдвэрээр тvvний компанийнх нь эд хөрөнгийг битvvмжилж байв. 
 
Тухайн vед хуулийнхан тvvнтэй vгсэн хуйвалдаж татварын өр болон байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөрийг хав даран өнгөрч, тvvнтэй наймаалцсан талаар шуугиан дэгдэж байсан. Гэтэл одоо хуулийн байгууллагынхан Ц.Мянганбаярын ээлжит мэхийг нарийвчлан шалгахын оронд тvvнийг жинхэнэ гуйлгачин болсон хэмээн мөн л хаацайлах хандлагатай байгаа нь харамсалтай. 
 
Яг vнэндээ өнөөдөр Ц.Мянганбаяр шиг дааж давшгvй өрөнд орсон жирийн иргэн байсан бол аль хэдийнээ Монгол Улсын нэрийн өмнөөс уншуулж, нарсанд очоод аль эрт нааран дээр хэвтчих байсан. Гэтэл хөрөнгөтэй хvний өмнө толгой гудайсан монголын төр, шvvх засаглал татвар төлөгчдийн мөнгийг хулгайлан завшиж, тасартлаа тансагласан олон хvний ялыг хөнгөрvvлж шоронгоос суллаж байгаа нь жинхэнэ ялзрал, гэмт хэрэг мөн. 
 
Эцэст нь хэлэхэд Ч.Мянганбаярын гар хөл болсон урлагийн залуус өнөөдөр тvvний эд хөрөнгийг өөртөө бvртгvvлж, мөнгөтэй хvний дvр эсгэн Гурил vйлдвэрлэгчдийн эсрэг тариаланчдыг турхиран жагсаж, тэмцэж яваа ч энэ бvхний ард Ц.Мянганбаяр ах нуугдан тоглож байгаа гэдгийг эрх биш хууль хяналтынхан гадарладаг юм болов уу, vгvй юм болов уу.
 
Хэрвээ Монголд шударга хууль шvvх засаглал гэж байдаг юм бол бусдад 85 тэрбумын хохирол учруулчихаад сууж байгаа “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр ямар шийтгэл хvлээхийг харах л vлдэж байна.
 
Эх сурвалж: