sonin.mn
Авлигатай тэмцэх газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулинд заасны дагуу албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг жил бүр бүртгэж, хүлээн авдаг.  Энэ хугацаа энэ сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон. 
 
Төрийн алба хаагчдын хэдэн хувь нь мэдүүлгээ өгсөн талаар АТГ-аас тодруулахад “Ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд нэгдсэн дүн мэдээ гарна. ХОМ-ээ мэдүүлээгүй алба хаагчдын нэр тэр үед тодорхой болно. Албан тушаалтнуудын зөв мэдүүлэг өгсөн эсэхийг шалгахдаа зарим байгууллагыг сонгон, шалгалт оруулна. Хуулинд зааснаар хоёрдугаар улиралдаа багтаан шалгалтыг явуулах ёстой” гэлээ.
 
Мөн ХОМ-ээ мэдүүлээгүй төрийн өндөр дээд албан тушаалтан цөөнгүй байгаа аж.  Хэн гэдэг албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлэхээс татгалзаж, нуусан, мэдүүлэг өгөх хугацаанаас хоцорсон талаарх мэдээллийг  ирэх гуравдугаар сарын эхээр нийтэд зарлах юм байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг