sonin.mn

Дорнод аймгийн Хэрлэн суманд өнгөрсөн 2012 онд бусдын амь насыг хохироосон хэрэг гарч байсан. Тэгвэл энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч шүүхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал, анхан шатны шүүхээс Б.Бат-Эрдэнийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож 15.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч З.Билгүүнийг бусдыг илтэд үл хүндэттэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3.1 жилийн хорих ял оногдуулсан байна.

Хэргийг сануулбал 2012 оны тавдугаар сарын 08-ны орой З.Билгүүн. Б.Бат-Эрдэнэ, Б.Өнөболд нар нь согтуугаар бүлэглэн, танхайн сэдэлтэйгээр иргэн С-ыг зодож  амь насыг нь хохироож, мөн Г-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж байсан.

Эх сурвалж: "Өглөөний сонин"