sonin.mn

Монгол охидтой зугаацаж, нохойны боодог хийн, бусдын эд хөрөнгөд халдаж буй Вьетнамчуудын зураг, бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж олны дургүйцлийг хүргэж байна. Харин энэхүү зураг, бичлэгииг нэг Вьетнам иргэд өөрсдөө түгээж байгаа хэмээн олон нийтийн сүлжээгээр цацагджээ. Тиймээс цагдаагийн байгууллага энэхүү асуудлыг шалгахаар болсон байна.

Харин энэ талаар Вьетнам улсын Элчин сайдын яам “Монгол улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтарч, гэмт хэрэгт өртсөн иргэд байгаа эсэхийг шалгах болно. Хэрэв манай улсын иргэд гэмт хэрэгт өртсөн, гэмт хэрэгт холбогдсон бол бид арга хэмжээ авах болно. Мөн вьетнамчуудын гар утсыг хулгайлж, хувийн бичлэг, зураг зэргийг нийтэд цацсан этгээдийг шалгуулах болно. Манай улсын зарим иргэн нохой, муурны мах иддэг. Харин гахай, тахианы махыг бараг иддэггүй. Нохойны мах нь манай үндэсний хоолны нэг .Гэхдээ Вьетнамчуудын дийлэнх нь махан хоол иддэггүй гэдгийг хэлмээр байна" гэжээ.

Эх сурвалж: "Өглөөний сонин"