Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар өчигдөр 291 дуудлага хүлээн авснаас зам, тээврийн ослын 231 дуудлага бүртгэсэн байна .Үүнээс Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг ес гарч, 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон гурав, үүнээс жолооч хоёр, явган зорчигч нэг байжээ.
Хүүхэд зам тээврийн осолд өртсөн нэг, сургуулийн насны нэг хүүхэд замын хөдөлгөөнд оролцож явах үедээ гэмтсэн байна. Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 69 жолоочийг журамлан, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан гэнэ.
Баянгол дүүргийн нутаг VI хороо Энхтайваны өргөн чөлөө Орхон худалдааны төвийн гарцан дээр марк дугаар нь тодорхойгүй автомашинд явган зорчигч Г-г мөргөж гэмтээгээд ослын газрыг орхиж явжээ. Зам, тээврийн осол хэрэг нь анхаарал болгоомжгүй, санамсаргүй байдлаас үйлдэгддэг. Гэтэл жолооч нар ослын газрыг орхих, гэмтсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлээгүй явснаараа үйлдлээ хүндрүүлэх нөхцөлд хүргэж, эрүүгийн хариуцлага хүлээдэг.
Аливаа хэрэг осол илэрдэг, харсан үзсэн хүн байдаг, хяналтын камерын тусламжтайгаар илрүүлдэг. Хэрэв осол хэргийн газрыг орхиж явсан жолооч цагдаагийн байгууллагад сайн дураараа ирсэн тохиолдолд тухайн оноох ялыг хөнгөрүүлж авч үздэг тул жолоочийн болон иргэний үүргээ биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
С.Хорлоо
Эх сурвалж: "Монголын үнэн"
Сэтгэгдэл0
сэтгүүлчээс асууха нь : маркгүй машин гэж бас байдаг байх нь ээ
Улаанбаатар битүү камертай болох хэрэгтэй. Иймэрхүү зугтдаг новшнууд их бий шүү. Ер нь хууль маш зөөлөн байна. Шөнөжин гадаа сигналдана. Эсвэл гэгээн цагаан өдрөөр машин дотроо сэкс хийнэ. Хогоо шууд цонхоор шиднэ. Хүний машин шүргээд яваад өгнө. Хаалгаа нээхдээ хажуугийн машинаа сэвтүүлнэ. Дугуй шаана. Монголчууд бид нохойн амьдралаас залхахгүй юм даа. Мөргөөд хаяад явбал доод тал нь 15 жил өгөх ёстой. Яагаад гэвэл тухайн мөргүүлсэн хүн амь насаа алдах аюултай байдалд байхад хаяад зугтана гэдэг бол шууд чи үх л гэсэн үг. Мэдтүгэй аюутугай.
tiin shvv