sonin.mn

Өнгөрч буй 2014 онд олны анхаарлын төвд байж, шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн болон прокурорын шатанд хянаж буй олон нийтэд дуулиан тарьж,олныг цочирдуулсан хэргийг тоймлон хүргэж байна.

"Татвар"-ын Ч.Гансүхэд долоон жилийн хорих ял оноов

Татварын ерөнхий газрын Хяналт шалталт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга асан Д Энхбат нарын 13 хүнд холбогдох хэргийг хоёр жил тойрч шүүхээр хэлэлцсэн. Ингээд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 31-нд Улсын дээд шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргасан.

Эцсийн шатны шүүх хурлаар Ч.Гансүхэд ногдуулсан ялыг 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг таван жилээр хасч, долоон жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Д.Энхбатаас 50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаат хийх эрхийг таван жил хасч, зургаан жил хорих ялыгчанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр өөрчилсөн юм.

Ч.Гансүхийн хамсаатнууд 20 өмгөөлөгч авсан хэдий ч анхан шатны шүүх хуралдааны шийдвэрийг хүчингүй брлгуулах гэж хичээсэн ч ялыг ганц жилээр хөнгөвчилж чадсан юм.

Д.Амарсайхан хорих ангид нас барсан нь олныг сэрдхийлгэлээ

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан энэ оны тавдугаар сард хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд амь насаа алдсан хэрэг гарч олныг түгшээв. Д.Амарсайхан, Х.Анхбаяр нарыг төрийн албан хаагчдад их хэмжээний хахууль өгсөн, мөнгө угаасан хэрэгт буруутган АТГ-аас шалгаж байв.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс Х.Анхбаярт 3.6 жилийн хорих ял оноож, Н.Отгонболд, А.Чандмань нарыг гэм буруугүйг тогтоосон. Харин Д.Амарсайхан мөрдөн байцаалтын явцад харамсалтайгаар амиа алдсан учраас хариуцлага тооцох боломжгүй гэж Улсын Дээд шүүх үзэн арваннэгдүгээр сарын 28-нд хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Ерөнхий сайдын "зөвлөх"-үүд мөнгө угаажээ

Ерөнхий сайд асан Н.Аптанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас өнгөрсөн долдугаар сарын 31-нд уэр бүхий хоёр албан тушаалтны хамт баривчлан саатуулсан хэрэг одоо ч олны анхаарлын төвд байна. Тэднийг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан үндэслэлээр шалгаж байгаа.

Одоогоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга болон ахлах зөвлөх Л.Гансүх нарыг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргаад байна.

Тэднийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад 3.6 тэрбумын хохирол учруулсан гэж байгаа хэдий ч АТГ-аас хамгийн сүүлд мэдээлэл хийхдээ 10 гаруй тэрбумын асуудлыг шалгаж буйгаа хэлсэн юм.

"Цэвэр агаар"сангийнхан таван тэрбумын хэрэгт холбогдов

Н.Хүрэлсүхийг “Цэвэр агаар” сангийн захирлаар ажиллаж байхдаа улсаас төсөвлөсөн нийслэлийн утааг багасгах мөнгөнөөс албан тушаалаа урвуулан ашиглаж, шамшигдуулсан үндэслэлээр шүүсэн.

Шүүх хурлаас төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж онц их хэмжээний буюу таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд Н.Хүрэлсүхэд найман жилийн хорих ялыг чанга дэглэмд, нягтлан бодогч М.Хуланд жирийн дэглэмтэй хорих ангид долоон жил, няраваар ажиллаж байсан Х.Болдмаад 5.1 жилийн хорих ял, аудит Б.Даваабаатарт 5.1 жил, БОНХЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга асан Д.Цэцэгээд 8 жилийн, Чимэд-Эрдэнэ 5.1 жил жирийн дэглэмд хорих ял тус тус ногдуулав.

Эдгээр шүүгдэгчийг ЭХТА-ийн 150.3, 233,2, 263,2-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч бичиг баримт, тамга тэмдэг үйлдэж ашигласан, төрийн албан тушаалтны эрх мэдлийг урвуулсан гэдэг үндэслэлээр ялласан юм.

Нууц мессежийн эзэн тодорхойгүй үлдэв

Иргэдийн гар утсанд УИХ-ын нэр бүхий гишүүдийн утасны дугаараас өнгөрсөн аравдугаар сарын 23-ны шөнөөс мессеж ирсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганаар хэлэлцэж, шийдвэр гарах төвшинд хэлэлцэж байсан төмөр замын цариг, Газрын тухай хууль зэрэг асуудалд иргэдийг санал өгөхийг уриалсан утга агуулга бүхий мессеж ирж, олныг гайхшруулсан юм.

Уг өдөөн турхирсан шинжтэй мессежүүд олон мянган иргэн рүү явуулж эхэлсэн талаар Ерөнхий сайд асан Н.Аптанхуяг, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү, ЗГХЭГ-ын дарга асан Ч.Сайханбилэг нар шуурхай мэдээлэл хийж байлаа. Ихэвчлэн УИХ-ын гишүүдийн нэрийг барьж санал асуулга хэлбэрээр бичсэн тэрхүү мессеж ард иргэдийг гэхээсээ илүү УИХ-ын гишүүдийг багагүй сандралд оруулсан билээ.

Тухайн үед “Мобиком", “Юнител" зэрэг гар утасны оператор компаниуд уг үйлдлийг зогсоох оролдлого хийсэн боловч мессеж иргэдэд үргэлжлэн хүрсээр байсан юм.

Иймд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэхүү үйлдпийг таслан зогсоох, хаанаас, хэн зохион байгуулсныг яаралтай олж илрүүлэхийг Тагнуул, Цагдаа, холбогдох хууль хяналтын байгууллагууд, Харилцаа холбооны зохицуулах хороо болон “Мобиком”, “Юнител” компаниудын удирдлагуудад даалгасан. Харамсалтай нь хэргийн эзнийг тодруулж чадсангүй.

Найз охиноо хөнөөсөн хэрэгт шинжээч эмч нар буруу дүгнэлт гаргав уу

Найз охиноо 48 цаг тамлаж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт шалгуулж буй сэжигтэн Г.Алтанхүүгийн хэрэг он дамжпаа. Уг хэрэг жил гаруйн өмнө болсон ч одоо хүртэл шийдэгдээгүй байна. Хохирогч Н.Цэдэн-Ишийн тухайд хоёр ч удаагийн задлан шинжилгээгээр зодуулснаас их хэмжээний цус алдаж, амиа алдсан болохыг тогтоогоод байгаа аж.

Энэ талаар өмгөөлөгч Ичинноров олонтаа хэвлэлийн хурал хийж, Г.Алтанхүүг буруутай гэж үзэж байгаагаа олон нийтэд дуулгасан хэдий ч өдгөө хэргийг шийдвэрлэсэнгүй. Уг хэрэгт холбогдуулж Шүүх шинжилгээний төвийн эмч нарыг АТГ-аас “Хуурамч” дүгнэлт гаргасан байж болзошгүй асуудалд шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв.

Т.Дашдэлэг генаралд ял оноолоо

Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэгийг 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан    байж болзошгүй хэрэгт буруутай хэмээн шүүх 3.5 жилийн хорих ял оноов.

Э.Эрдэнэжамъян Интерполд захидал илгээснийг тогтоов

Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъянг “Интерполоор эрэн сурвалжилж байсан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжпахыг зогсоо” гэсэн утга агуулгатай захидлыг Интерполд илгээснээс болж хоёр жил улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, мөнгөн торгууль ногдуулав.

Х.Тэмүүжин Г.Сарангэрэлийн "сайн" ахын дүрд тоглов

Хар тамхи хэрэгпэсэн, хадгалсан борлуулсан гэх хэрэгт сэжиглэгасэн Г.Сарангэрэл яахын аргагүй оны онцлох дуулианы эзэн байв. Тэрээр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй дотно харилцаатай. мөнген тусламж авч байсан гэж ярьснаар хэрэг мандаж байв.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Г.Сарангэрэлтэй ямар ч холбоогүй гэх хариултыг олонтаа өгч байсан юм. Ийнхүү хэнийх нь буруу эсэхийг олж, чадалгүй уг дуулиан намжиж байна. Ямартай ч, Г.Сарангэрэлд Улсын дээд шүүхээс 1.2 жилийн ял оноосон.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хурлаас оноосон ялыг дөрвөн сараар хөнгөлсөн шийдвэр гаргасан юм. Г.Сарангэрэлтэй хамтран дээрх хэрэг үйлдсэн дөрвөн хүнд мөн 1.1-1.8 жил хорих болон тэнсэн харгалзах ял оноосон юм.

Буцлам халуун усны хэрэг

Дуулиант хэргүүдийн удаах нь хошин урлагийн жүжигчин бүсгүйчүүдийн халуун усаар биенээ түлж, гэмтээсэн хэрэг зүй ёсоор багтаж байна. Буцлам халуун усаар биенээ түлсэн хэрэг шүүхийн шатанд очиж, Ц.Алдармаад долоон жилийн хорих ял, Д.Оюунтуулд торгуулийн ял оноосон билээ.

Одоогоор Д.Оюунтуул түлэгдсэн биеийнхээ арьсыг нөхүүлэхээр Солонгос улсыг зориод байгаа билээ. Харин Ц.Алдармаа батлан даалтад гарсан. Түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Тэдний хэргийг давж заалдах шатны шүүхээр хэрхэн шийдвэрлэхийг олон нийт чих тавин хүлээж байна. Уур бухимдлаа ' дарж чадахгүй, хэдхэн хоромд хийсэн алдаанаас нэг нь шоронгийн хаалга татаж, нэг нь насаараа эрүүл мэндээрээ хохирсон явдал болсон юм.

Төрийн хамгаалалттай бүсэд тэсрэх бөмбөг байрлуулав

Төрийн хамгаалалттай хэд, хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан, иргэдийг заналхийлсэн хэргээр “Гал үндэстэн” холбооныхныг шүүж, анхан шатны шүүхээс 21 жилийн хорих ял оноосон ч, давж заалдах шатны шүүхээс долоон жил болгож өөрчилсөн юм.

Тэд Өвөрхангай аймгийн Хархорин сумын хорих ангид ял эдэлж байгаа юм. Тэгвэл эрүүл мэндийн шалтгаанаар Ц.Мөнхбаярыг энэ сарын 20-нд Зайсан дахь хорих ангид шилжүүлсэн байна.

Эх сурвалж: