sonin.mn

Согтуурсан үедээ эхнэрээ хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн XI хороонд хутгалуулсан хүн байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж шалгалтын ажиллагаа хийхэд 36 настай эмэгтэй Б гэгчийг түүний нөхөр болох 38 настай А гэгч нь согтуурсан үедээ хутгалж гэмтээсэн байжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо "Цэлмэг" дэлгүүрийн гадаа зодоон болж байна гэх дуудлагыг шалгахад СХД-ийн 22 дугаар хороонд оршин суух Б гэгчийг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суух 23 настай М нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож танхайрсан байна. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Эх сурвалж: