sonin.mn

Бид өмнө нь Зайсангийн хорих ангиас хоригдол оргов гэж мэдээлсэн. Тэгвэл тэрхүү "оргосон" гэх этгээдийг оргохоор завдах үед нь барьсан гэж ШШГЕГ-аас мэдээллээ.

ШШГЕГ-ын харьяа Зайсан дахь 411 дүгээр ангиас шөнийн цагийг ашиглан оргохыг завдсан ялтныг баривчилжээ. Оргохыг завдсан этгээдийг хорих ангийн албан хаагчид цаг алдалгүй шуурхай ажилласнаар барьсан гэж ШШГЕГ-ын албаны эх сурвалж мэдэгдлээ. Одоо түүний ямар шалтгаанаар оргох болсон асуудлыг шалгаж байна.

Ж.Батсайхан

Эх сурвалж:
montsame.mn