sonin.mn

Өнөөгийн нийгмийн нэг сэтгэл түгшээсэн асуудал бол гэр бүлийн хүчирхийлэл. Улаанбаатар хотын цагдаагийн газраас энэ асуудлыг шийдвэрлэх алхам хийж хэлтзс байгуулан, түр хамгаалах байртай болж хохирогч иргэдийг түр байруулаад жил гаруй хугацаа болж байна.

Өдөрт дунджаар 80 гаруй дуудлага мэдээлэл хүлээж авч ажилладаг тус байранд одоогийн байдлаар 13-н эх, хүүхэд байрлаж байгаа юм. Хүйтний эрч чангарсан энэ үеэр ахдаа, нөхөртөө хөөгдсөн, олон удаа зодуулсан, хойд аав ээждээ зодуулж байнгын дарамтнаас нь дайжсан гээд янз бүрийн зовлон шалтгаантай хүмүүс хот хөдөөгөөс ирж байрлаж байгаа аж.

Голдуу бага насны хүүхдүүд ээжтэйгээ ирсэн юм байна. Тэдэнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид, сэтгэл зүйчид тусалж дэмжин зөвлөгөө өгч ажилладаг юм байна.

Эх сурвалж: