sonin.mn

Францын Парис хотод дуудлага худалдаагаар гадаадын иргэний өмч болоод байгаа 17 дугаар зууны соёлын өвийн дээж бүтээл Өндөр гэгээн Занабазарын урлан бүтээсэн Ногоон Дар эхийн баримлыг нэхэж эх орондоо буцаан авах талаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр мэдээлэл хийлээ.

Засгийн газрын өмнөөс тус яам шүүхэд хандах болоод байна. Тиймээс ажлын хэсэг байгуулж, хуульч, палеонтологич, урлаг судлаач, шашны төлөөлөл оролцуулахаар болжээ.

Мөн франц хэлтэй орчуулагч хөлслөх шаардлагатай байгааг сайд Л.Гантөмөр мэдэгдсэн. Хууль бусаар гаргасан асуудлыг хөндөж цагдаагийн шалгалтыг ч хил дамжуулан хийхээр болсон юм. Соёлын өвийг хил дамжуулан худалдаалахын эсрэг олон улсын конвенцийн дагуу ч ажиллах болсныг энэ үеэр ярьсан байна.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг