sonin.mn

Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь ихэслээ. Энэ талаар УБЦГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан,цагдаагийн хошууч Б. Саруултуяагаас тодрууллаа.

- Яг өнөөдрийн байдлаар гэмт хэрэгт хичнээн хүүхэд холбогдоод байна?

- Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 550 гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээр гэмт хэрэгт 570 хүүхэд холбогдоод шалгуулж байна.

-Хүүхэд хохирох нь ихэслээ гэж эцэг эхчүүд бухимдаж байдаг. Үнэхээр ч хүүхэд их хохирч байгаа харагдах юм?

- Бидэнд байгаа бүртгэлээр  гэмт хэргийн улмаас 867 хүүхэд хохирсон нь үнэн.

- Хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг өссөөр байна гэсэн үг үү?

- Тийм. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад насанд хүрээгүйчүүдийн үйлдсэн гэмт хэрэг 9.8 хувиар өссөн. Үүний дотор гэмт хэрэгт холбогдогч 5,4 хувиар, хохирогч 5,9 хувиар тус тус өсөөд байна.

-Тэгвэл гэмт хэргээс яаж сэргийлэх вэ, эцэг эхчүүдэд юу анхааруулах вэ?

-Юуны өмнө цагдаагийн газраас телевиз, радио, сайтууд болон хэвлэл мэдээллээр байнга сэрэмжлүүлж байгааг эцэг эхчүүд ихэд анхаарч хүүхэддээ тавих хяналтаа сайжруулж, шинэ жилтэй холбоотой арга хэмжээнд оролцуулахдаа дагаж хүргэж өгөх, арга хэмжээний дараа тосч авах,  ганцааранг нь гудамж талбайд явуулахгүй байх, их хэмжээний мөнгөтэй гаргахгүй,  үнэтэй гар утас хэрэглүүлэхгүй байх зэрэгт анхаарах хэрэгтэй.

Мөн гэртээ хүүхдээ орой үдэш харгалзах хүнгүй орхиж болохгүй. Гэр хороололд хүүхдээ эзгүй орхисноос гал түймэрт өртөх, хулгай дээрэмд автуулах явдал нэмэгдэх төлөвтэй байгааг чухалчлан анхааруулав.

Ж.Батсайхан

Эх сурвалж: