sonin.mn

Манай улсын 169 хүн 30 хоногийн дотор цаг бусаар амь насаа алдсан байна. Улсын хэмжээнд өнгөрсөн сард нийтдээ 4575 удаагийн аюултай үзэгдэл, осол тохиолджээ. Үүний улмаас 14796 мал, амьтан мөн хорогдсон байна.

Нийт нутгаар цаг агаар дулаан, цас бага байгаагаас 3888 удаа объөктын түймэр, 279 удаа ой хээрийн түймэр гарчээ. Мөн гол нуурын ус хөлдөөгүй байхад зорчсоноос болж 99 хүн, объектын түймрийн улмаас 49 хүн, аянганд цохиулж таван хүн, уурхайн нурангид өртөж дөрвөн хүн, ой хээрийн түймрийн улмаас гурван, хүчтэй салхи шуурганаас болж хоёр хүн амь насаа алджээ.

Харин улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 24925 гэмт хэргийг бүртгэжээ. Энэ нь өмнөх оны мөн үөийнхээс 1703 хэрэг буюу 7,3 хувиар өссөн байна, Нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлех эрхийн гэмт хэрэг, бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг ессен нь голлон нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас 9984 хүн гэмтэж, 1026 хүн нас барсан нь өмнех оны мөн үөийнхээс гэмтсэн хүний тоо 1168 буюу 13.2 хувь, нас барсан хүний тоо 135 буюу 15.2 хувиар өссөн байна.

Б.Дэлгэр

Эх сурвалж: