sonin.mn

Сүхбаатар дүүргийн 14 дугаар хороо, Хандгайтын 33 дугаар гудамж, Сэлбэ голын хажууд өндөр хүчдлийн шон дээрээс хүн унах гээд байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг очиход 19 настай эмэгтэй амиа хорлохыг завдаж байсныг буулган хорооны цагдаад нь шилжүүлэн өгчээ.

Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 716 дугаар байрны гуравдугаар давхрын тагтан дээр хүн унасан байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг очиход 35-40 орчим насны нэр хаяг нь тодорхойгүй эмэгтэй хүний цогцос байсныг буулган дүүргийн цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 56 дугаар гудамжинд хүн машинд дарагдсан байна гэсэн дуудлагаар нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг очиход 52 настай эрэгтэй өөрийн эзэмшлийн «Istana» загварын бага оврын автобусаа засаж байгаад доор нь дарагдаж нас барсан байсныг гаргаж дүүргийн цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: